
Маргааш “Цагаан олимп” эхлэх гэж байна. Энэ олимпын наадамд Канадчуудын ихээр итгэл найдвар тавьж байгаа уран гулгалтын тамирчин Патрик Чан олимпын хотхонд байрлаж бэлтгэлдээ гарчээ. Өдгөө дөнгөж 23 -хан настай ч өөрийн чадварыг дэлхий нийтэд таниулж чадсан ази гаралтай Канад залуу олимпын аварга болно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.