
Сүхбаатар аймагт шүлхий гарсантай холбогдуулан Онцгой комисс нийслэлд шүлхий өвчин гарахаас сэргийлж, автотехникийн шалган бүртгэх товчоо, түүхий эдийн болон хүнсний захад тавих хяналт шалгалтыг чангатгаж, нийслэлийн малд үзлэг тандалт явуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Өөрөөр хэлбэл Онгон сумтай хил залгаа нутгийн адуунаас бусад малд үзлэг, тандалт хийж байгаа аж. Одоогоор 100 үхэр өвчилснөөс 92-ыг нь устгасан. Наран, Баяндэлгэр, Дарьганга сумын үхэрт шүлхий халдсан байдалтай байгаа гэнэ. Улмаар шүлхий өвчин хаанаас гарсаныг тогтоохоор цагдаагийн болон хяналтын байгууллага ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар 14 мянган мал вакцинуулаад байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/