
МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг иргэдэд тарааж, МАН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Улмаар тэдэнд шүүхээс тус, тусын ялыг оноосон. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч, хэргийн захиалагч, зохион байгуулагч Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Батманлай нарт шүүхээс таван сарын ял оноож, МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд дөрвөн сарын ял, бусдад нь гурван сар 10 хоногийн ял тус тус оноосон бол МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд дөрвөн сарын ял, бусдад нь гурван сар 10 хоногийн ял тус тус оноосон юм. Тэгвэл тэд Дээд шүүхэд гомдол гаргасан байна.
Тиймээс Дээд шүүхээс Б.Гал-Эрдэнэ, Ц.Бугасүрэн, Ш.Гантулга, Г.Сүхбаатар, Ч.Батманлай, Н.Хишигсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтан болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн маргааш хэргийг хянан хэлэлцэхээр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)