
Хан-Уул дүүргийн 15-р хорооны Туул голын гудамжинд байрлах "Hawai" хотхоны хажуухан дахь траншейнаас бохир алдагдаж оршин суугчдыг сандаргаад авчээ. Улмаар бохир авто замын энд тэндэх зааг завсраар гарч ирж хөлдсөн байна. Бохирын төв шугамд шахдаг татуурга эвдэрснээс ийн бохир нь хальсан гэдгийг эх сурвалжууд хэллээ. Тодруулбал, тэр хавийн 24 барилгын бохирыг төв шугамруу шахдаг ганц татуурга ажилладаг бөгөөд ачааллаа дийлэхгүйн улмаас уржигдар үүрийн 03 цагийн үед эвдэрчээ. Харин оршин суугчдын хэлж буйгаар сүүлийн хагас жилийн турш эл татуурга эвдэрч, бохир нь хальж, муухай үнэртэй орчинд амьдарч ирсэн аж.
Үүгээр зогсохгүй "UB Town" хотхоны баруун хойно байрлах бохир шахагч байнга эвдэрдэгээс оршин суугчид нь гомдол гаргаж МХЕГ-т ханджээ.
Ийн хотхон нэртэй өмхий үнэртсэн, нян бактерээр дүүрсэн газар олширсоор байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)