
Хурдан моринд цол олгох болзол биелүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарганд “Дархан Манлай түмний эх” цол, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-VI” уралдаанд түрүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн моринд “Даян Манлай түмний эх” цол, Мөн бага дөрвөн насандаа төрийн наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан Д.Болдбаатарын хээр үрээнд "Эрхэм төрийн идэр түмний эх" цолыг тус тус өгчээ.
24tsag.mn