
Хаврын тэргүүн сарын шинийн гурванд уламжлал болгон зохиогддог "Өндөр бооцоот" уралдаан морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд уламжлал ёсоор болох байсан ч тодорхой шалтгааны улмаас түр хойшлогдсон билээ. Сунгаа үсэргээнүүд нь аль хэзээний эхэлчихсэн, морьдын уяа сойлго ханах талдаа орчихсон байсан ч ийнхүү хойшлогдсон юм. Улмаар энэ сарын 10-ны өдөр Цагаан хөтөлд болохоор болжээ. Уг уралдаантай зэрэгцээд Дүнжингаравын сунгаанууд эхлэх аж.
24tsag.mn