Шүршүүрт хэрхэн яаж усанд орохоо хүн бүр мэддэг мэт боловч ялимгүй алдаанаас болоод арьсаа гэмтээж байдаг гэнэ. Нью-Йорк хотын эрүүл мэндийн төвийн арьс, гоо сайхны мэргэжилтнүүд усанд орохдоо гаргадаг нийтлэг таван алдааг нэрлэж байна.
1. Халуун усанд удаан хугацаагаар орох
Халуун ууртай шүршүүр нь хүйтэн өглөөд дулаацах эсвэл ажлын хүнд өдрийн ачааллаас салах шилдэг арга боловч таны арьсанд таагүй нөлөөтэй ажээ. Халуун усанд удаан хугацаагаар орох нь арьсны тослогийг багасгаж, толботох өвчин үүсэх шалтгаан болдгийг доктор Вүлери Иод зөвлөж байна. Халуун биш бүлээн усанд богино хугацаагаар орох нь хамгийн зөв сонголт болно.
2. Саван, гуужуулагчийг хэтрүүлэн хэрэглэхээс татгалз
Арьсаа хэт хөөсрүүлэн угаах нь мөн тослогийг багасгаж, хуурайшиж хатуурахад нөлөөлнө. Арьс загатнаж, хуурайшсан эмгэгтэй өвчтөнүүдийн дийлэнх нь цэвэрлэгч бүтээгдэхүүнийг хэтрүүлсэн байдаг байна. Тиймээс онцын шаардлагагүй бол шингэн саван, гуужуулагч зэргийг өдөр бүр хэрэглэх шаардлагагүй.
3. Биен дэхь саванг гүйцэт арилгаж бай
Усанд орсоныхоо дараа хөөсийг бүрэн гүйцэт арилгаж байхаа мартуузай. Хуурай болтол арчсанаар хуурайшилт болон арьсны гаж нөлөөнөөс хамгаалж чадна. Саванд химийн бүтээгдэхүүн, үнэртүүлэгч агуулсан байдаг учир арьсны чийгшилтийг хангахад саад болдог ажээ.
4. Усанд орсоныхоо дараа нүүрэндээ маск тавих нь буруу
Ихэнх хүмүүс усанд орсоныхоо дараа нүүр цэвэрлэх элдэв бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшсэн байдаг. Гэвч маскыг усанд орохынхоо өмнө хэрэглэх ёстой гэнэ. Учир нь арьсанд нөлөөлөх зорилготой төрөл бүрийн маскыг усанд орсоныхоо дараа хэрэглэвэл арьсанд хурдан нэвчиж, гаж нөлөө үзүүлэх нь түгээмэл ажээ. Харин усанд орсоны дараа чийгшүүлж, зөөлрүүлэх бүтээгдэхүүнийг сонго.
5. Алчуураар зүлгэхээс татгалз

Халуун ууртай шүршүүр нь хүйтэн өглөөд дулаацах эсвэл ажлын хүнд өдрийн ачааллаас салах шилдэг арга боловч таны арьсанд таагүй нөлөөтэй ажээ. Халуун усанд удаан хугацаагаар орох нь арьсны тослогийг багасгаж, толботох өвчин үүсэх шалтгаан болдгийг доктор Вүлери Иод зөвлөж байна. Халуун биш бүлээн усанд богино хугацаагаар орох нь хамгийн зөв сонголт болно.

Арьсаа хэт хөөсрүүлэн угаах нь мөн тослогийг багасгаж, хуурайшиж хатуурахад нөлөөлнө. Арьс загатнаж, хуурайшсан эмгэгтэй өвчтөнүүдийн дийлэнх нь цэвэрлэгч бүтээгдэхүүнийг хэтрүүлсэн байдаг байна. Тиймээс онцын шаардлагагүй бол шингэн саван, гуужуулагч зэргийг өдөр бүр хэрэглэх шаардлагагүй.

Усанд орсоныхоо дараа хөөсийг бүрэн гүйцэт арилгаж байхаа мартуузай. Хуурай болтол арчсанаар хуурайшилт болон арьсны гаж нөлөөнөөс хамгаалж чадна. Саванд химийн бүтээгдэхүүн, үнэртүүлэгч агуулсан байдаг учир арьсны чийгшилтийг хангахад саад болдог ажээ.

Ихэнх хүмүүс усанд орсоныхоо дараа нүүр цэвэрлэх элдэв бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшсэн байдаг. Гэвч маскыг усанд орохынхоо өмнө хэрэглэх ёстой гэнэ. Учир нь арьсанд нөлөөлөх зорилготой төрөл бүрийн маскыг усанд орсоныхоо дараа хэрэглэвэл арьсанд хурдан нэвчиж, гаж нөлөө үзүүлэх нь түгээмэл ажээ. Харин усанд орсоны дараа чийгшүүлж, зөөлрүүлэх бүтээгдэхүүнийг сонго.

Арьсаа ширүүн алчуураар бус зөөлөн даавуу эсвэл сальфетикаар хатаах шаардлагатай. Усанд орсоныхоо дараа арьсаа хурдан хатааснаар чийгшилт удаан хадгалагдаж чаддаггүй байна. Тиймээс чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг хэрэглэж заншаарай.
Сэтгэгдэл (2)