Хүмүүсийн дунд хүлээлт үүсгээд буй “Хамтын тэтгэвэр”-ийн хуулийн тухай 24 баримтыг хүргэж байна. Уг хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч МАН-аас завсарлага аваад байгаа юм.
1. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн үлдсэн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг олгоход чиглэж байгаа юм.
2. Хамтдаа 30 жил амьдарч, улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн хосуудад тус хууль үйлчлэх юм.
3. Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэрт авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдах урьдчилсан тооцоо байгаа аж.
4. Эхнэр юм уу нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд амьд үлдсэн нь нөхрийнхөө/ эхнэрийнхээ тогтоолгосон тэтгэврийн 70 хувьтай тэнцэх тэтгэврийн мөнгийг өөрийн амьдрах хугацаанд авах боломжийг хуульчилж байгаа аж. Өөрөөр хэлбэл өөрийн тэтгэвэр дээр нэмж нөхрийнхөө/ эхнэрийнхээ тэтгэврийг авах юм.
5. Тус хуулийг зарим улс оронд нас барсан даатгуулагчийн тэтгэврийг эхнэр эсвэл нөхөрт нь олгохыг өвлүүлэх гэж нэрлэдэг.
6. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачилсан юм.
7. 10 ба түүнээс дээш амьдарсан хосуудад тус хууль үйлчлэх ба ингэснээр гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлнө хэмээн үзсэн байна.
8. Эхнэр, нөхөр хоёр улсад тэтгэврийн даатгалаа 20-иос доошгүй жил төлсөн байх шаардлагыг хангасан Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авагч Монгол улсын иргэн бүрт энэ хууль үйлчилнэ.
9. Гэр бүлээ баталгаажуулсан байх шаардлагатай.
10. Өндөр настны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 жил нэг гэрт амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй иргэдэд хууль үйлчлэхгүй.
11. Гэр бүлийн баталгаатай хэрнээ тусдаа амьдардаг эхнэр, нөхөрт үйлчлэхгүй.
12. 20 ба түүнээс дээш насны зөрүүтэй гэр бүл болон дахин гэр бүл болж амьдарсан иргэдэд үйлчлэхгүй ажээ.
13. Гадны олон улс орон Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд өндөр настны тэтгэврийг өв залгамжлуулдаг юм байна. Өмнөд Африкийн орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлдэг байна. Мөн Польш, Казакстан, Чили, Аргентин, Перу зэрэг оронд тэтгэврийн хуримтлалын тогтолцоогоор шийдсэн аж.
14. АНУ-д гэхэд л Тэтгэвэр хамгаалах тухай хуульд зааснаар гэр бүлийн эхнэр нөхрийн аль нэг нь нас барсан бол тухайн цаг үеийнх нь эхнэр эсвэл нөхөрт нь тэтгэврийг шууд өвлөн авах эрх үүсдэг байна.
15. ОХУ-д бол тэтгэврийн нийт шимтгэл нь шимтгэл төлөгчийн нэрийн дансанд ямар хэмжээний мөнгө хуримтлагдсан талаар ОХУ-ын тэтгэврийн сангаас ирээдүйн тэтгэвэр авагчдад жил бүр “Аз жаргалын захидал” нэрээр шуудангаар мэдээлдэг байна. Тэтгэврийн шимтгэл төлөгч нь өөрийн нэрийн дансан дахь хуримтлалаа зөвхөн тэтгэвэрт гарсныхаа дараа ашиглах боломжтой юм байна. Харин нас барсан тохиолдолд нэрийн дансыг нь өв залгамжлагч нь өвлөх эрхтэй байдаг байна.
16. Дэлхийн олон улс орон, тэр манай улсын жишгийг харахад олон жил хамт амьдарсан гэр бүлийн хоёрын нэг нь нас барсны дараа үлдэж байгаа гэр бүлийн гишүүн нь цаг нь хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгааг статистик судалгаагаар гаргасан байна. Үүнээс болж өрхийн амьжиргааны түвшин, хэрэглээ буурч, үлдсэн гэр бүлийн гишүүн ганцаардаж сэтгэл санааны уналтанд ордог байна. Тиймээс “Хамтын тэтгэвэр”-ийн тухай хуулийг батлах шаардлагатай хэмээн хууль санаачлагчид хэлж байна.
17. Уг хууль батлагдвал цаашид “Баялагийн сан” байгуулж санхүүгийн асуудлыг шийднэ хэмээн хууль санаачлагчид ярьж байна.
18. Уул уурхайгаас орж ирж буй мөнгөнөөс “Баялагийн сан”-д хуримтлуулж, түүнээс өгөх юм байна.
19. АН-ын зүгээс уг хууль нь тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхгүй хэмээн хэлж байгаа. Өөрөөр хэлбэл 76 мянган иргэнд хамтын тэтгэврийн сангаас мөнгө өгөх боломжтой юм байна.
20. МАН-ын зүгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл нь тооцоо судалгаа муутай, тэтгэврийн санд ачаалал үүрүүлэхээр төсөл хэмээн ярьж буй.
21. Эл төслийг УИХ-аар баталсан нөхцөлд 76 мянган иргэн хамрагдана гэж үзэхэд 200 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа хэмээн МАН-ын бүлгийн гишүүд хэлж байгаа юм.
22. Ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг энэ онд 10 хувиар нэмэгдүүлж чадахгүй байгаа атлаа Хамтын тэтгэврийн тухай хуулиар 200 тэрбум төгрөг шаардах төслийг Засгийн газрын сайд нь өргөн мэдүүлснийг нягтлах шаардлагатай. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс бүхий л тооцоо судалгааг нягтлан гаргах шаардлага байна хэмээн Д.Оюунхорол гишүүн хэлжээ.
23. Тэтгэврийн насны гэр бүлийн хоёр хоёулаа нас барсан тохиолдол тэдний насан туршдаа төлсөн татварын үр шимийг хэн хүртэх талаар хуулинд тодорхой зохицуулалт хийгээгүй байгаа аж.
24. Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдвал цаашид улам боловсронгуй болгох боломжтой хэмээн хууль санаачлагчид хэлж байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (11)