
Баянзүрх дүүргийн шүүхэд “Капитал” банкны удирдлагуудын шүүх хурал болно.
15.00 цагт “Маршал арт” галерейд “Ялгуусан” хэмээх модон морь жилийн босгон дээр Монголын шинэ үеийн дүрслэх урлагийн түүхийг бичилцсэн 11 ахмад уран бүтээлчийн хамтарсан “Сар шинийн өнгө” хэмээх үзэсгэлэнгийн нээлт болно.
18.00 цагт “Блю мүүн” арт галерейд энэ сарын 3-6-нд гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн гарна. Түүний энэ удаагийн үзэсгэлэн аялал, уран бүтээлийн тайлан үзэсгэлэнгийн нээлт болно.