Азийн улс орнуудыг Цагаан сарын баяраа тэмдэглэн баярлаж байх зуур дэлхийн дахинд ямар үйл явдал өрнөсөн талаарх мэдээллийг зургийн хамтаар хүргэж байна. Энэ долоо хоногт дэлхийн дахинд олон сонирхолтой үйл явдал болж өнгөрчээ. Тэдгээрийн гэрч болсон эдгээр гэрэл зургууд нь инээдэмтэй, эмгэнэлтэй, гунигтай бас баяртай агшнуудын гэрч юм.

Хятадын ард түмэн морин жилийг ингэж угтав. Тэд уламжлал ёсоор лууны бүжгээ хийжээ.

Афганистанд энхийг сахиулаад ирсэн цэрэгтэй Америкийн тэргүүн хатагтай ингэж мэндчилэв.

Сирийн охид, хөвгүүдийн уйлах дуу одоо хүртэл тасраагүй байна.

Сингапурт морь жилийн угтах ёслолын орой салют маш их эрэлттэй байлаа.

Тунисын парламентын ойн баярын дараа эмэгтэй гишүүд бие биедээ баяр хүргэв.

Грамми авардс наадмын тайзан дээр дуучин Бойнси нөхөр Jay-Z-ийн хамт шинэ дуугаа толилуулав.

Киевийн Засгийн газрын машиныг дэлбэлсэн ч дугуй нь энэ залууд хэрэг болжээ.

Мумбай хотын оюутан залуу баавгайны хувцас өмсөж сургуульдаа явав.

Киевийн цагдаа нарын хувцас...

Балбад бүсгүйчүүд ариун мөрний уснаас хүртэхээр бяцхан өрсөлдөөн болов.

Атлантад их хэмжээний цас орсны улмаас нислэг, гал тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ. Тиймээс зорчигчид нисэх буудлын хүлээлгийн танхим, зоогийн газар, зочид буудал, зарим нь бүр супермаркетад ч хамаагүй түр хугацаагаар амьдарч байна.
24tsag.mn