а
XYII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жил ирж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр олон салбараас төрийн одон, медальтанууд төрлөө. Монголын яруу найргийн салбараас МЗЭ-ийн шагналт, СГЗ Ш.Дулмаа Монгол Улсын Ардын зохиолч цолоор, СТА, жүжигчин С.Лхагвасүрэн Монгол Улсын Гавъяат жүжигчин цолоор, Монголын Шинжлэх ухааны хялбаршуулсан баримтад кино бүтээгчдийн нийгэмлэгийн тэргүүн Г. Жамсран, “Монголжин” кино студийн захирал О.Машбат, Аялал жуулчлалын үндэсний төвийн захирал О.Цоодол нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор энгэрээ мялааж байна.
Мөн Соёл урлаг хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Г.Дамчаа, Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн О.Дашзэвэг, “Хөгсүү” чуулгын биелээч Т.Арслан нар “Алтан гадас” одонгоор, “Хөгсүү” чуулгын биелээч А.Чулуун, Д.Мягмарсүрэн, Ч.Хатанбаатар нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнагдсан байна
Сэтгэгдэл (4)