
УИХ-ын 2013-2014 оны намрын чуулган өнөөдөр завсарлана. Өнөөдөр чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, УИХ-ын 2014 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.