Могой жилийн сүүлийн өдөр буюу битүүний энэ өдөр 24tsag.mn сайт
уншигчиддаа шинээр гарч буй модон морин жилийн өрнийн зурхайг хүргэж
байна.
Хониныхон зоримог төлөвлөгөөгөө ажил болгох боломжтой
Хонины ордныхонд 2014 он ирээдүйд чиглэсэн хамгийн зоримог төлөвлөгөөгөө ажил болгох, шинэ эхлэл бүхнийг тэтгэх өргөн боломжийг олгоно. Ялангуяа оны хоёрдугаар хагаст дээрх бүхнийг хэрэгжүүлэхэд таатай. Зуны дунд сараас ямар ч ажил барьж авсан онцгой сайн. Тэд энэ үед хийсэн бүтээснийхээ үр жимсийг хүртэх болно. Ийнхүү гариг эрхсийн таатай нөлөөн дор амжилттай урагшлахдаа зарим нэгэн хүндрэлтэй нүүр тулахад бэлэн байхгүй бол багагүй сүйрэл амсаж мэднэ. Сүүлийн хэдэн жилийн турш тэдний дотоод сэтгэлийн гүнд соёолсон үзэл бодлын үндсэн өөрчлөлтийг чухам яг одоо зоригтойгоор хүлээн зөвшөөрөх үе мөн.
Хониныхон 3-5-р cap хүртэл бүтээлч чанараа ашиглаж үр дүнд хүрэх, ажил мэргэжил, бизнесийн хүрээнд олон талын таатай боломж гарч ирнэ. Оны эхэнд ажил дээр үүссэн хүндрэлээс үүдэн түр зуур санхүүгийн хямралд орох бөгөөд үүнд хонинууд өөрсдөө буруутай. Далай ван ба Буд гаригийн дараалсан цохилт тэдний тэвчээрийг сорих бөгөөд энэ үед тэсвэр хатуужил, өөртөө итгэх итгэл, ойр дотныхны дэмжлэг тусламжтайгаар хүндрэлийг даван туулна.
Харин 7-8 сарын хооронд Ангараг, Уран гаригийн тааламжтай нөлөөг ашиглан хониныхон сайн сайхны төлөө тэмцэх хэрэгтэй болно. Энэ үед хэрхэн амжилт олохоос ирээдүйн хувь тавилан нь шалтгаална. Хаврын саруудад үндэс суурийг нь тавьсан ажлаа энэ үед урагшлуулж гар хумхилгүй ажиллавал амжилтын төлөө хийсэн зарим нэг эрсдэлтэй үйлдэл тань зөвтгөгдөх болно. Гэхдээ сэрэмжээ алдаж болохгүй. Толгой эргэм амжилтын араас хөөцөлдөхдөө анхаарал сэрэмжгүй байх аваас таагүй асуудалд орооцолдож магадгүй.
Гурав дахь тааламжтай үе нь оны эцэст тохионо. 2014 оны 12 сарбол ихэнх хүмүүсийн хувьд амарч, тайвшрах цаг боловч хониныхон илүү эрчимтэй ажиллах үе байх болно. Гариг эрхсийн нөлөөн дор идэвхжсэн эрч хүчээ хониныхон зөв урсгалд оруулж, үр дүн ажиллаж чадвал ашиг орлого хэд дахин үржих боломжтой.
Үхрийнхэнд удаан хүлээсэн хүслээ биелүүлэх учраа тохиожээ
Үхрийн ордныхонд 2014 он удаан хүлээсэн хүслээ биелүүлэх таатай учрал тохиох болно. Эргэн тойронд өөрчлөгдөж буй нөхцөл байдал, үхрийн ордныхны өөрийнх нь үзэл бодлын өөрчлөлтүүд гайхаш төрүүлнэ. Гэвч зөвхөн азын тэнгэртээ найдаж өөрсдөө ямар ч зүтгэл гаргахгүй бол амжилт ололт аяндаа ирэхгүй. Энэ жил тэдний олонхи нь тууштай, шургуу ажиллахад суралцах хэрэгтэй болно. Оны эхний хагаст тохиох олон үйл явдал дунд бүхнийг амжуулах гэж нэгэн зэрэг олныг эхлээд алийг нь ч гүйцээлгүй орхих бололтой. Тэд сэтгэлээ нэгэн зүгт төвлөрүүлэх чадвар дутуугаас бухимдах, эмх цэгц муутайгаас болж эрсдэл хүлээх магадлалтай.
2014 онд үхрийн ордныхон Буд, Цолмон гаригийн таатай нөлөөн дор мөнгө санхүүгийн үйл ажиллагаа амжилттай байна. Ялангуяа Цолмон гариг энэ жил үхрийнхнийг бусдаас илүү ивээж, гадаад ертөнцийн таагүй нөлөөнөөс хамгаалсаар байна. Хаврын саруудад үхрийнхний нуугдмал эрч хүч идэвхжих, ажил, бизнесээ шинэ түвшинд гаргах боломж нээгдэнэ. Харин энэ үед эрүүл мэнддээ анхаарахгүй бол дархлаа суларч өвчин эмгэг сэдрэх магадлалтай.
Зуны улиралд эрч хүч сэргэж, 6 сард амьдралын идэвх дээд цэгтээ хүрнэ. Тэд оргилсон эрч хүчээ төлөвлөсөн олон ажил, томоохон төсөл хөтөлбөрийг эрчимтэйгээр урагшлуулахад зориул. Энэ үед Стив Жобсийн хэлсэн “Хоногт 12 цаг ажиллах биш, толгойгоо ажиллуулах хэрэгтэй” гэсэн зөвөлгөөг санах хэрэгтэй. Нөхцөл байдпыг ухаалгаар дүгнэж, алс хэтийг зөв төлөвлөх нь үхрийн ордныхны амжилтыг хамгийн дээд түвшинд хүргэх гол тактик байх болно. Зөвлөсний дагуу ажиллавал, оны эцэст ид шид бүхнийг хийж байх шиг санагдаж магадгүй.
Ихрүүдэд байр сууриа бэхжүүлэх, чухал харилцаа тогтоох боломж ирнэ
2014 он Ихрүүдийн хувьд нийгмийн байр сууриа бэхжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, чухал харилцаа холбоо тогтоох зэрэг аятай учрал тохиол бэлэглэх сайн жил болно. Оны эхний хагаст ихрүүд хүмүүстэй харилцах эв дүй, өөртөө итгэлтэй байдлаараа эргэн тойрныхноосоо талархал хүлээж, дэмжлэг авна. Энэ үед санаа зорилго нэггнүүдээ олж өөртөө татах, тэдний дэмжлэг хүчинд тулгуурлан урагшлах замаа тодорхойлох хэрэгтэй. Хэдийгээр ганцаараа ажиллахыг хүсдэг ч гэсэн тэдэнд энэ жил үзэл бодол нэгтнүүдтэйгээ нэгэн баг болж ажиллах нь илүү үр дүнтэй байх болно.
2014 он тэдний хувьд тогтсон дүрэм журмыг дагаж, бодож төлөвлөсөн зүйлээ аажмаар хэрэгжүүлэхэд сайн. Хэдийгээр бусад хүмүүс өөрөөр бодож байсан ч хамаагүй ихрүүд энэ үед хоромхон зуурын олз ашгийг хайхралгүй өнгөрөөж, урт хугацааны холыг харсан төлөвлөгөөнд анхаарлаа хандуулах болно, Оны эхэнд ихрүүдийн мөнгө санхүү зогсонгидуу байна. Харин хувийн бизнес эрхлэгчид бага зэргийн шагнал урамшуулал хүртэнэ. Хамт ажиллагсад, удирдлагууд нь тэдний санаа бодлыг сонсох дуртай байна. Ихрүүд өөрсдийн санаагаа хэрэгжүүлэх, бизнесийн болоод мөнгө санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд эргэн тойрныхоо дэмжлэгийг авч, тэдэнтэй чин сэтгэлийн үнэнч харилцаа холбоогоо бататгах нь зүйтэй.
Орчин тойрныхонтойгоо эвсэг зохицол дунд эхний хагаст амьдралын сайн сайхныг мэдэрч өөрийгөө бага зэрэг эрхлүүлж болно. Морь жилийн тааламжтай өнгөнд ганц бие ихрүүдэд нэгэн зэрэг олон романтик учрал тохионо. Хайр дурлалаа олсон ихрүүд оны эхэнд хамтдаа аялалд гарах буюу хамтран амьдрах үүрээ засах бололтой. Зарим нь ойрын ирээдүйд хуримлах тухай бодно.
Ихрүүдэд тааламжтай энэ нөхцөл байдал 2014 оны 9-10 сарыг хүртэл үргэлжпэх бөгөөд энэ үеэс эхлэн тэд удтал амралтгүй ажиллаж ядарснаа сая мэдэрнэ. Тиймээс энэ үед ихрийнхэн юунд ч яарч тэмүүлэн, санаа зовох хэрэггүй, зүгээр л амрах хэрэггэй. Суларсан эрч хүчээ сэргээж завсарлага авах хугацаа тийм ч удаан үргэлжлэхгүй. 11-р сараас эхлэн ихрүүд амьдралын амтыг дахин бүрэн мэдрэх эрч хүч, урам зоригтойгоор ажлаа үргэлжлүүлэх болно.
Мэлхийнүүд хувь заяа, азанд найдаж суух хэрэггүй
2014 онд амжилт ололт ямар байх нь мэлхийн ордныхноос өөрсдөөс нь шалтгаална. Хувь тавилан, аз завшаандаа найдаад, тэнгэр цэлмэхийг хүлээн тэнгисийн эрэгт зогссоор байвал тэдэнд амжилт өөрөө ирэх нь юу л бол. Бүтээлч, шургуу мэлхийнүүдийн хувьд зорилгодоо хүрэхийн тул хэрхэх, хаашаа явахаа мэдэж байгаа тул тэдэнд шаардпагатай боломжуудыг Морин жил олгосоор байна. Ерөнхийдөө 2014 онд мэлхийн төлөөлөгчдөд хувийн хүсэл сонирхол, ажил мэргэжил хоёрын хооронд сонголт хийх хэрэгтэй болно. Тэдний амьдралын дээрх хоёр салбар харилцан нэг нэгэнтэйгээ зөрчилдөхгүй боловч Морин жил тэднээс аль нэгийг нь сонгож, хоёр дахийг дараа хэрэгжүүлэхээр хойш нь тавихыг санал болгоно. Нөгөөтэйгүүр, энэ жилийн туршид мэлхийн ордныхон ажил, бизнес хувийн амьдралын төлөвлөгөөндөө ээлж дарааллыг солих маягаар ажиллах боломжтой. Алийг нь ч сонгосон энэ жилийн турш гариг эрхсийн зүгээс өндөр үр өгөөж авчрах, их аз завшаан тохионо гэж найдах хэрэггүйг сануулж байна.
2014 оны эхний хагаст мэлхийн ордныхон хувийн болоод олон нийтийн харилцаа хоёрын хооронд гүнзгий зөрчил үүсэж магадгүй. Зарим мэлхийнүүд ажил бизнестээ ихэнх цагаа зориулж гэр бүл, ойр дотныхноо хайхрахгүй байгаад хайртай хүмүүс нь гомдол мэдүүлэх буюу эсвэл гэнэт ассан хүоэл мөрөөдөл тэднийг өөрийн ажлын үндсэн үүргээ биелүүлэхэд нь саад болж мэднэ. Ямар ч тохиолдолд мэлхийнүүд ажил, гэр хоёрын алинд нь илүү анхаарал тавих ёстойгоо шийдэх хэрэгтэй болох нь ээ. Гэр бүл, ойр дотныхондоо илүү анхаарал тавих нь сэтгэл санааны тэнцвэрт байдлыг олоход тустай.
Арслангуудад амжилт, aз завшаан өөрөө урсан ирэх болно
2014 он Арслангуудад амьдралын олон өөрчлөлтийг авчрах, олон жил мөрөөдсөнөө биелүүлах завшаан тохиох жил болно. Удирдагч гариг Нарны нөлөөгөөр гариг эрхсийн таагүй нөлөөг хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулах тул энэ жил арслангуудад дайсагнагчид гарч ирэхгүй. 2014 онд арслангуудад амжилт, аз завшаан өөрөө урсаж ирэх жил гэж хэлж болно. Учир нь энэ онд тэд эрч хүчтэй идэвхтэй, ажил төрөл санаснаар бүтэх азын од гийсэн байна. Оны эхний хагаст гол ажлаа амжуулж хэд хэдэн төслийг нэгэн зэрэг барьж авч төвөггүй гүйцэтгэх болно.
Гариг эрхэс ийнхүү тэднийг онцгой ивээж байгаа ч урт хугацааны төлөвлөгөөгөө мартаж болохгүй. Хуримтлуулсан хөрөнгөө ухаалаг зарцуулж, үрлэг зарлагаа доод хэмжээнд хүртэл бууруулахгүй бол 3-р сарын эхээр зарим нэг хүндрэл тохиох магадлалтай. Мөн 5- 9-р сард ажил мэргэжлийн салбарт саад бэрхшээл тулгарна. Энэ үед тэд хариуцлагыг өөртөө үүрч, сэтгэл хөдлөлөө барьж, нарийн тооцоо, гярхай ухаанаар хүндрэл бэрхшээлийн учрыг олж чадна.
9-р сараас 2014 оныг дуустал том цар хүрээтэй төслийг гүйцэтгэхэд эр хүчээ зориулж, эрсдэлээс айлгүй зоримог алхам хийх хэрэгтэй. Хүчээ бүрэн хэмжээгээр дайчилж зориг шургуу ажилласан хэн бүхнийг амжилт, аз завшаан дагалдана. Энэ жил арслангуудын амжилтын 30 хувь нь од эрхсийн таатай нөлөө азтай тохиолоор, харин 70 хувь нь тэдний өөрийн хүчин зүтгэлээр буй болно гэсэн үг юм. Тиймээс хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тэдэнд энэ жил хэн ч саад болохгүй, нөхцөл байдал ч тэдэнд таатай боломж олгож байна.
Ажил бизнестээ амжилт олохын хэрээр бусдын анхаарлыг хэтэрхий ихээр татах тул энэ үед гэр бүлийн болон хувийн харилцаанд бэрхшээл үүсэж мэднэ. Намрын саруудад энэ харилцаа хурцдах хандлагатай тул ажил болоод гэр бүлийн харилцаандаа тэнцвэрт байдлыг хадгалахыг хичээгээрэй.
Охиныхонд асуудлыг эрүүлээр тунгааж, няхуур байхыг шаардах жил
2014 он Охиныхонд аз завшаан, амжилт авчирах боловч усан доторх чулуу, хад асгыг тойрч гарахгүй бол хөлөг онгоцны чиглэлийг өөрчлөх хад мөргүүлэх осолтойг санаж яв. Аливаа саадаас зайлсхийхийн тулд нөхцөл байдлыг гярхай судалж, урагшлах алхам бүрээ зөв тодорхойл. Нэгэнт зорьсон чиглэлээс өөр тийш хөтлөгдвөл хожим буцаах боломжгүй болно. Гагцхүү зөв тунгааж, бодолтой хөдөлбөл зорьсон оргилоос цөөнгүйг эзэлж авах боломжтой.
Нэгдүгээр сард бүтээлч хүчээ идэвхжүүлж, хамгийн чухал зорилгодоо анхаар. Өргөн хүрээтэй төсөл төлөвлөгөөг нягтлан боловсруулах нь ирээдүйд танд учирч болох олон бэрхшээлээс зайлсхийхэд тусална. Санхүүгийн бага зэрэг бэрхшээл тохиох боловч бүхнийг урьдаас зөв тооцсон бол бага зэргийн хямралыг амархан давна. 2-5-р сарууд охиныхонд тийм ч таатай бус. Хэрэв 1-р сард бүхнийг зөв хийсэн бол энэ үед тохиох зарим хүндрэлийг тойрч гарах боломжтой. Оны эхэнд амарч суусан бол энэ үед учрах бэрхшээлд хэн ч тусалж чадахгүй болов уу. Амжилтын төлөе тэмцэлд та ганцаараа байхгүй, шинэ холбоотноо олж үнэнч хамтрагчид болно. Гэхдээ энэ нь их үнэ цэнээр бүтнэ гэдгийг сана. Хайр дурладын харилцаанд шуугиантай олон учрал хүлээж байна.сэтгэлийн хөөрлөө зохицуулж эс чадваас харилцаа тань туйлдаа хүрч мэдэх юм.
2014 оны 6, 7-р сарууд охиныхны эрүүл мэндээс бусад бүх салбарт хамгийн таатай мөч байх болно. Өнгөрсөн зургаан сард зорьсон нэг л зүйлдээ төвлөрч ажилласан бол энэ богинохон таатай мөчлөгийг ашиглаж үнэмшмээргүй их орлого олно. Хэрэв оны эхний хагас жилд дулимагхан эрч хүчээр ажилласан бол энэ үед тэд ямар нэгэн амжилт хүлээх хэрэггүй юм.
Харин 8-10-р сарын эцэс хүртэл бүх юмс дахин охиныхны эсрэг чиглэх болно. Өмнөх туршлагаас олсон онолын болон амьдралын сургамж бэрхшээлийг давж ялагчаар тодроход тусална. Охиныхны нарийн тооцоо, ухаалаг бодлого энэ үед маш чухал. Хэрэв тэд сэтгэл хөөрлөө зөв залж чадвал хэний ч зүүдэнд ороогүйг хийнэ. Амьдралын төлөө тэмцэхдээ эрүүл мэнддээ анхаараарай. 10-р сарын сүүлчээс 2014 он дуустал охиныхон хэрхэн амжилттай байх өмнөх саруудад асуудлаа хэрхэн зохион байгуулсанаас шалтгаална. Одод эрхсийн таагүй нөлөө энэ үед бүрэн саармагжсан байх болно.
Жинлүүрийнхэн зоригтой хөдөлбөл хувь заяагаа өөрчлөх боломжтой
2014 онд Жинлүүрүүд хувь заяандаа нөлөөлөхүйц чухал шийдвэрүүд гаргах шаардлага багагүй тохиолдоно. Нарны аймгийн гариг эрхэсийн хүчтэй энерги өөр хоорондоо сүлэлдэн дэлхий рүү урсах агаад Санчир, Сугар гаригийн эрчим хүч Нарны эрчим хүчтэй нэгдэх үзэгдэл нь жинлүүрийнхэнд хамгийн хүчтэй нөлөөлнө. 2014 он эхний гурван сард Ангараг гаригийн нөлөөгөөр тэдний нийгмийн амьдрал идэвхжиж ажил мэргэжлийн салбарт амжилт авчирна. Энэ үед боломжийг хурдан олж харж түргэн хөдлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “байлдааны бэлэн байдалд” байх хэрэгтэй. Эсвэл тэдний хүчтэй өрсөлдөгчид гэнэт зайгаа тавьж өгч, харин тэдний бизнест сайнаар нөлөөлөх байдлаар хамтарч болно.
4-р сараас Санчир гаригийн нөлөөгөөр жинлүүрийнхний ажил албан болон хувийн амьдралд багагүй бэрхшээл тулгарах болно нь. Маргаанаас зайлсхийж, байнга өөрийн үйлдэл, үг хэлээ цэнэж чадвал энэ үеийг хөнгөхөн давна. Санхүүгийн суурь тийм ч сайнгүй байна. Гэр бүлийн хүрээнд мөнгөтэй холбоотой асуудал үүсч жинлүүрийнхнээс багагүй хүч хөрөнгө шаардагдах бололтой. Гэлээ ч өөртөө эцсийн зоосыг нөөцлөх нь таны төлөвлөсөн үйлсэд хэрэг болно. Өрсөлдөгчид идэвхжиж, тоног төхөөрөмжийн саатлууд амжилтад таагүй нөлөөлөх тул техникийн бүрэн бүтэн ажиллагааг урдчилан шалгаж магадлах нь чухал.
Харин 6-р сараас жинлүүрийнхэн оргил өөд авирах боломжийг Ангараг гариг тэдэнд олгоно. Энэ бол удаан бодож мөрөөдсөн зүйлээ хийх үе мөн. Зоригтой хөдөлвөл хувь заяаг тань сайн тал руу огцом эргүүлэх боломжтой. Амьдралын бусад чухал асуудлууд ч хялбархан шийдэгдэх тул санаа зоволгүй байж хайртдаа анхаарал халамж тавих хэрэггэй.
Хилэнцийнхэн амьдралынхаа бүх салбарт урагшилна
2014 он хилэнцийн ордныхонд өрсөлдөгчдөө ялан гарч амьдралынхаа бүхий л салбарт урагшлах боломж олгоно. Ялангуяа оны эхний хагаст тэдний дайчин тэмцэгч чанар дээд цэгээ хүрэх бөгөөд энэ үед тэд замдаа тааралдсан саад бүхнийг даван гарах боломжтой. Түүнчлэн оны эхний хагаст тэдний нийтэч зан, олонтой харилцах чадвар нь илт нэмэгдэнэ. Ажил дээр тэд чухал хүмүүстэй холбоо тогтоож, хайр дурлалд тэдний дур булаам байдал амжилт олно. 2014 онд тэдний нийтэч байдал нь нэг талдаа харилцагч, дэмжигчиддээ сайхан сэтгэл төрүүлэхийн зэрэгцээ мөн нөгөө талд хүчтэй эсэргүүцэгчтэй тул гарна. Хилэнцийн ордныхон энэ онд тэмцэгч чадвараа өрсөлдөгчиддөө харуулж, хайрын талбарт ялагч байх боломжтой. Ойр дотныхны хүмүүсээс шүүмж сонсохдоо хүлээцтэй байхыг хичээ...
1- 7-р сарын хооронд хэнээс ч айж ичилгүй, хамгийн ихээр бодож хүлээж байсан олон нийтийн шинжтэй төлөвлөгөөгөө зоригтой хэрэгжүүлж эхлэх үе байх болно. Морин жил тэдний хийсэн бүхэнд амжилт амалж байна. Энэ жил тэдний амжилтад ганцхан сөрөг зүйл бол ажлын хамт олонтой харьцах харилцаанд зөрчил үүсэх магадлалтай. 7-10-р саруудад хилэнцийнхний ажилд түр завсарлага гарна. Энэ үед тэд цаг хүч их шаардах чухал төсөл барьж авах хэрэггүй. Оны сүүлчээр одод эрхсийн таатай нөлөөгөөр хилэнцийн ордныхон дахин эрч хүч, урам зориг дүүрэн, хэд хэдэн ажлыг нэгэн зэрэг амжуулж амжилттай ажиллах болно. 7-р сарын дундаас 10-р сарын сүүлч хүртэл удтал хуримтлагдсан ядаргаанаас болж бухимдах асуудлууд багагүй тохионо. Харин 11 сард дахин таны эрч хүч ундарч эхлэх болно.
Нумынхны шинэ санаа, шинэ мэдрэмж бүр аз жаргалд хүргэнэ
2014 он Нумынханд янз бүрийн сонирхолтой шинэ санаа төрөх буюу шинэ мэдрэмж сэтгэгдэл төрж, энэ нь тэднийг аз жаргалтай болгоно. Оны эхний хагаст ар араасаа шил даран өрнөсөн олон үйл явдлууд, хүмүүс, харилцаа холбооны өөрчлөлтөөс бага зэрэг ядарч магадгүй. Нийтэч зан, хэнтэй ч амархан харилцах чадвар нь тэднийг олон шинэ танилтай болгох бөгөөд нөгөөтэйгүүр тэд хэрэгтэй гэвэл ялалтад хүрэхийн төлөө чанга, чанд хатуу байж чаддагаа харуулах болно. Энэ мэт чанар нь 2014 онд бизнест болоод хайр дурлалын талбарт ялалт авчрах болно. Нумын ордныхны ертөнцийг үзэх стандарт бус үзэл нь энэ онд олон асуудалд бүтээлчээр хандах боломж олгоно. Тэдний гэнэтийн шинэлэг санаа нь эргэн тойрныхонд хачин санагдах боловч чухамдаа яг тэр шийдвэр нь амжилтад хүргэх магадлалтай. Харин энэ үед яаруу, давчуу үйлдэл тохиромжгүй, та хурдаа тааруулж яаралгүй, итгэлтэй урагшлах хэрэгтэй.
2014 онд нумынханд ажил мэргэжил, бизнес, албан тушаалдаа амжилт олоход туслах хамгийн гол хүчин зүйл бол стандарт бус шийдэл байх болно. Морин жил тэдэнд асар их бүтээлч хүч бэлэглэх бөгөөд дээрээс нь нумынхны өөрийнх нь эрүүл саруул бодол, зорилго тэмүүлэл, эрмэлзлийн хүчээр хүссэн амжилтдаа хүрч чадна. Оны эхний хагаст тэд хүссэндээ хүрээд зогсохгүй өрсөлдөгчидтэй хүч үзэх хэрэгтэй болно. Гариг эрхсийн зүгээс тэднийг энэ үед мөнгө санхүү, ажил алба, сурах, шинэ төсөл эхлэх зэрэг бүхий л салбарт идэвхтэй урагшлахыг зөвлөж байна. Тэдний хувьд энэ бол амьдралаа шинэ түвшинд гаргах бодит боломж бүхий таатай үе мөн.
2014 оны хоёрдугаар хагаст хатуу өрсөлдөгчид, хамт ажиллагсдын таагүй харилцаанаас үүдэн багагүй бэрхшээл тохиох боловч ажил бизнест ахиц дэвшил гарсаар байна. Энэ үед тэд нэгэнт хүрсэн амжилтаа гадаадад баталгаажуулахын төлөө байнга урагшлах, ирээдүйд эзлэх оргилоо тодорхойлоход сайн үе юм.
Матрынханд идэвхтэй амьдрал, гэгээн бодлыг илэрхийлсэн сайхан жил
Морин жил матрын ордныхонд сэтгэлийн амар амгалан, идэвхтэй амьдрал, гэрэл гэгээтэй бодол тэмүүллийг илэрхийлсэн сайн жил байх болно. Тэдний олонхи нь энэ жил өөрсдийн зорьж буй эрүүл саруул зорилгоо өөдрөг тэмүүлэлтэй хослуулан урам зоригтой ажиллана. Тэднийг оны эхний хагаст, амьдралын аливаа салбарт эрс өөрчлөлт хийх гээд хэрэггүй, энэ үед уламжлалт шийдэл нь илүү амжилт олно гэж гариг эрхсийн зүгээс зөвлөж байна. Аялал, ажил төрөл, хайр дурлалын өрсөлдөөнд матрууд өмнөх туршлагаар батлагдсан аргаа хэрэглэвэл өөртөө итгэлтэйгээр урагшлах болно. Харин 2014 оны хоёрдугаар хагаст дээрх харилцаанд хэрэглэх тактик өмнөхөөс яг эсрэг, бүтээлч эрч хүч хамгийн өндөрт хүрэх агаад түүний ачаар зоримог, шинийг эрэлхийлсэн стандарт бус алхам хийвэл илүү ахиц дэвшилд хүрэх завшаантай.
Өерөөр хэлбэл, 2014 онд матрын ордныхон ямар ч зорилго тавьсан, ямар ч ажпыг барьж авсан бараг бүгдийг амжуулах болно. Харин 12-р сард чухал ажил төлөвлөх хэрэггүй, оны төгсгөлд тэднийг амарч, завсарлага авахыг зөвлөж байна. Ерөнхийдөө 2014 он матрынханд алгуурхан урагшилсаар өрсөлдөгчдөө давах болом кийг амалж байна. Оны эхнээс эргэн тойрныхон тань үймж бужигнаж байхад та юунд ч авталгүй зөвхөн ажилдаа төвлөрч байвал энэ нь танд ашиггай. Удирдлагууд болоод хамт олон нь матруудад найдаж түүнд хариуцлагатай ажлыг даатгаж болно гэж үзнэ. Матрууд ч оны эхний хагаст шалгарсан аргаар хийсэн үйлдэл нь хүлээж байсан үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байх болно. Харин 7-р сарын дунд үеэс эхлэн байдал өөрчлөгдөнө, эрч хүч сэргэж, урамтай шургуу ажиллах хүсэл төрнө. Энэ үед ажилдаа шинийг эрэлхийлж, улиг болсон дүрэм журам, хэвшсэн хэлбэрээс зайлсхийх нь илүү үр дүнтэй. Тэд бүтээлч санаагаа хэрэгжүүлэх, шинэ зам, шинэ боломжийг өөртөө нээхэд сайн үе.
Хумхын ордныхны гарт хамгийн хүчтэй хөзөр атгаастай байна
2014 онд хумхын ордныхон ямар нэгэн тохоохон огцом өөрчлөлтийг хүлээх хэрэггүй. Тэд энэ онд амьдралын олон салбарт тайван тогтуун байдлаар урагшилна. Хамгийн гол нь оны эхний хагаст тэд нэг л сэтгэл дундуур, өчүүхэн зүйлд бухимдаж эргэн тойрныхондоо уцаарлах хандлагатай. Бусдын багахан гэнэдлийг дэвэргэж, туулайн чинээн харыг уулын чинээ болгох өөнтөгч зангаа хазаарлаж байхыг хичээгээрэй. Гэхдээ түүний анхааралтай гярхай занд өөрийн гэсэн давуу тал бий, тэд ямар ч ажлыг барьж авсан эхнээс нь эцсийг хүртэл маш нямбай гүйцэтгэх тул ямар нэг алдаа завхрал гаргахгүй.
2014 оны хоёрдугаар хагаст тэдний хэтэрхий өөнтөгч зан арилах боловч нарийн нягт тодорхой байдлыг шаардах нь хэвээр үлдэнэ. Тэд ажил төрөл, уран бүтээл, хайр дурлал гээд амьдралын бүхий л салбарт заавал өөрөө бүхний шинээр бий болгох бус харин тогтсон хэв загварыг дагаж мөрдөх нь амар байх болно. Бүх зүйл жинхэнэ ёс журам зарчмыг баримтлахыг эрмэлзсэн эрүүл шүүмжлэл нь хумхын ордныхны амжилтын үндэс байх болно.
2014 онд хумхын ордныхны гарт хамгийн хүчтэй хөзөр атгаастай байна. Тиймээс тэд энэ жил ажил хэргээ, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шургуу бөгөөд яаралгүй урагшлах болно. Тэдний нэгэн зүгт хандсан зорилготой, жижиг зүйлийг ч орхилгүй нарийн нягт байхыг эрхэмлэдэг зан чанар нь энэ онд аливаа ажилдаа амжилт олоход тусална. Ялангуяа оны эхэнд бодит боломжийг тооцож, хэд хэдэн нөхцөлийг урьдчилан харснаар техникийн асуудал болон сургалт судалгаа, шинжлэх ухааны хөтөлбөр, бичиг цаас, нягтлангийн тооцоо зэрэг ажлын явцад шаардагдах бизнесийн төлөвлөгөөгөөр ажиллах хэрэгтэй. Харин уран бүтээлийн болон шинийг эрэлхийсэн бүтээлч хандлага бүхий ажлыг энэ үед түр хойш тавих нь дээр. 2014 оны 9-11-р сард бүтээлч ажлын төлөвлөгеөг хэлэлцэхэд таатай үе. Гариг эрхсийн зүгээс аливаад маш анхааралтай нягт нямбай хандаж, шалгарсан уламжлалт аргаар хийсэн бүх үйлдлийг дэмжин урамшуулах болно. Харин энэ хүрээнээс гарч явбал хөл алдах эрсдэл бийг санаарай
Загасныханд сонирхолтой явдлаар дүүрэн байна
2014 оны эхний хасагт Загасны ордныхны өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд саад болох ганц зүйл нь тэд хэтэрхий олон зүйлийг сонирхож, нэгэн зүгт төвлерч чадахгүйд байна. Сониуч зан түүнийг өдөөх урам зориг нь тэднийг урьд өмнө нь хийж байгаагүй шинэ зүйлийг эрэлхийлэхэд хөтлөх болно. Энэ бүхний дүнд тэд олон ашигтай холбоо үүсгэх бөгөөд харин тэндээс хамгийн чухлыг нь барьж авах л хэрэгтэй. Оны хоёрдугаар хагаст загаснууд ахуйн ажил, амьдралын хуримтлагдсан олон асуудалд толгой өөд татах завгүй болох бололтой. 2014 онд загасныхан гол асуудалд төвлөрч, эрч хүчээ бүрэн зориулан, жижиг зүйлд анхаарал сарнихгүй байж чадвал хамгийн чухал санаагаа ажил болгох бүрэн боломжтойг гариг эрхсийн зүгээс зөвлөж байна. Хувь тавилан онцгой боломж олгож байгаа энэ үед харин таны зүгээс амжилтад хүрэхийн төлөө шургуу зүтгэлийг шаардах болно.
Энэ онд загасныханд ажилдаа ахиж дэвших бүх боломжийг санал болгож байна. Оны эхний хагаст өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тэд өөртөө итгэх итгэл, олонтой нийтэч харилцаа, зохион байгуулах авьяас чадвараа дээд зэргээр ашиглах болно. Манлайлагч чадварынхаа ачаар хэрэгтэй хүмүүстээ зохих сэтгэгдлийг төрүүлж, ашигтай харилцаа тогтоож албан тушаалын шатаар ахих боломж бүрдэнэ. 2014 оны хоёрдугаар хагаст тэд ажилдаа илүү төвлөрч, сургалт оюуны үйл ажиллагаатай холбоотой төлөвлөгөө гаргах, системчлэх, тооцоо хийх хэрэгтэй болно.
Ерөнхийдөө энэ он загаснуудад ахих дэвших, өрсөлдөгчдийн тавьсан хориг саадыг давах, урхи зангаас зайлсхийх сонирхолтой үйл явдлаар дүүрэн жил болно. Гэхдээ тэд энэ жилийн ундарсан их хүчийг дэмий зүйлд зарж, үрэхгүй зөвхөн зорьсондоо чиглүүлбэл олон зүйлийг амжуулах боломжтой. Зуны сараас эхлэн тэд урт удаан хугацаанд тогвортой харилцаа тогтоох боломжтой хүнтэй учрах завшаантай тул, зүрх сэтгэлийн асуудалд ухаалаг хандах хэрэгтэй болно. Магадгүй энэ харилцаа насан туршид ч үргэлжилж болох юм.

24tsag.mn