
Ц.Мөнхбаяр нарын хүмүүс нийгэмд айдас түгшүүр төрүүлж, олон хүн өртөж болохуйц газруудад гар гранат, тэсрэх бодисуудыг байрлуулсан байдаг. Тэгвэл эдгээр бодис, гранат ямар ч аюулгүй гэсэн дүгнэлттэй гарсан гэдгийг Ц.Мөнхбаяр нарын хань хамсаатнууд хэлээд байгаа. Харин үүнийг үгүйсгэж Эрүүгийн цагдаагийн нэгдүгээр шүүхээс тайлбар хийсэн юм. Тодруулбал "Централ таур"-ын гадна байрлуулсан тэсэрч дэлбэрэх бодисууд нь бүгд аюултай байсан. Өөрөөр хэлбэл "Централ таур"-ын үүдний хогийн саванд хийсэн тэсрүүлэгчтэй хамт бэхэлсэн тротил бодис дэлбэрэх аюултай байсан аж. Мөн Уул-Уурхай яамны гадна цэцгийн мандал дор 200 граммтай тэсрүүлэгч бодисыг тэсрүүлэгчтэй хамт байрлуулсан байсан гэв. Эдгээр тротил нь байлдааны зориулалттай байсан гэдгийг шинжээч нотолжээ. Тэсрүүлэгчийн хор хөнөөл нь маш их буюу олон метр квадрат газрыг хамарч дэлбэрэх чадалтай байжээ. Тиймээс Эрүүгийн цагдаагийн нэгдүгээр шүүхээс тэдгээр төхөөрөмжүүдийг олон нийтэд дэлгэхээр шийджээ.
Д.Ундрах /24tsag.mn/