
"Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр нарт Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс 22 жилийн ял оноосон нь ихээхэн асуудал дагуулаад байгаа. Улмаар "Гал үндэстэн" холбооныхноос Ц.Мөнхбаяр нарын хэрэглэсэн гранат буюу гар бөмбөгийн нийгэмд ямар нэг сөрөг нөлөө авчрахааргүй, тэсэрч, дэлбэрэх аюулгүй зүйл байсан гэдгийг шүүх шинжилгээгээр тогтоосон гэдгийг онцлоод байгаа. Тэгвэл Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс энэ асуудлыг үгүйсгэсэн юм. Шүүхийнхний хэлж буйгаар "Төрийн ордоны хойд хашаанаас олдсон гранат байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг байсан. Энэхүү гранат нь 1980-1981 онуудад ЗХУ-д үйлдвэрлэгдсэн байлдааны зориулалттай F1 хориглолтын гранат байгаа. Харин техникийн үзүүлэлт нь тэсрэх радиус нь 200 метр, тэсрэх хугацаа нь 3.2-4.5 секунд, тэсрэлтийн үүсэх хэлтэрхийний тоо 300, тэсрэлтийн анхны хурд 700-720 секунд байсан. Тэрсүүлэгч нь байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг байсныг шинжээч нотолсон. Өөр нэг гранат нь довшилтын гранат байгаа. Энэ нь яг л дээрхтэй адилхан хүчтэй. Түүнчлэн буунууд ч буудлага үйлдэх чадвартай гэж гарсан" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)