
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт энэ сарын 23-нд бяцхан охин хөлдөж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус багийн малчин н.Сансарбаяр гэгчийн тав, гурван настай хоёр хүүхэд осгож таван настай эгч нь амь насаа алдсан байна. Хэргийг тодруулбал, Тухайн үед хоёр охины эцэг эх нь өвөөгийнд нь очиж сар шинийн бууз чимхэхээр явсан хойгуур охид араас нь очихоор гарч улмаар төөрч ийн амиа алдахад хүчээ. Эрлийн баг охидыг олох үед эгч нь дүүдээ бүх хувцсаа тайлж өмсүүлсээд өөрөө нас барсан байжээ. Харин гурван настай дүүгийнх нь бие маш хүнд байгааг эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (17)