Ли На “Их дуулга” –ын хоёр дахь цомоо өргөв
Австралийн
Мельбурн хотод “Их дуулга” –ын шинэ оны эхний цувралын аварга тодров.
Эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтод БНХАУ –ын Ли На, Словакийн Доминика Цибулкова
нар үлдсээд байсан. Хятад бүсгүй энэ тэмцээнд 2011, 2013 онуудад финалд үлдсэн
хэдий ч цомыг өргөж чадаагүй явсан. Харин энэ удаа тун одтой тоглож өрсөлдөгчөө 7:2,
6:0 -ээр буулган авч Австралын нээлттэй тэмцээний алтан цомыг анх удаа хүртлээ. Энэ
нь түүний “Их дуулга” –ын цувралаас авч буй хоёр дахь цом ажээ. 24tsag.mn