
“Хип хоп” урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоороо ялгаран гарч ирсэн “Ice Top” хамтлагийнхан ирэх хоёрдугаар сарын 1-нд UB palace-ийн концертын их танхимд “Best of Ice top” тоглолтоо үзэгч фэнүүдтэйгээ 18 жилийнхээ ойгоо тэмдэглэнэ. 18 жилийн ойн баярын тус хамтлагийн залуустай болон үзэгчтэй нь
хуваалцахаар тоглолтод дуучин Ч.Одонцэцэг, Ц.Хулан, Б.Баярцэцэг,
Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, BX, реппер Дөлгөөн болон “Гурван охин”,
“Дижитал” зэрэг хамтлагийнхан оролцох юм байна. Тэгвэл тэдний тоглолтонд Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар ч оролцох аж. Тэрбээр БНСУ-д эмчлүүлээд нүүр нь бараг л сорвигүй болоод ирсэн байна. Бааварын хувьд “Ice Top" хамтлагын тоглолтын маркетингийн ажлыг хийж явна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (12)