
Тахарын ерөнхий газрын даргаар ЦЕГ-ын Төв архивын дарга, дэд хурандаа Ц.Азбаярыг томилсон билээ. Ц.Азбаяр дарга өнөөдөр Тахарын байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл хийнэ. Сонирхуулахад, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Тахарын ерөнхий газрын Тамгын газрын даргаар Ц.Ганболдыг томилжээ. Ц.Ганболд нь энэ албанд томилогдохоосоо өмнө Хууль зүйн яамны Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, УМБГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын албыг хашиж байсан аж. Тэрбээр Тахарын албанд орохоор бүртгүүлж байгаа иргэдийг хариуцан ажиллаж байгаа юм байна. Харин Тахарын албаны дэд даргыг сонгох ажил нэлээд удаашралтай байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/