
Улиран одож байгаа усан могой жилд од хийморьтой байсан хурдан морины зүтгэлтнүүд өнөөдөр төрийн ордонд шагналаа гардан авна. Урьд жилүүдэд оны шилдгүүдийн шагналыг битүүний өдөр хүчит бөхийн барилдааны үеэр бөхийн өргөөнд гардуулдаг байсан бол энэ удаа ММСУХ-ны тэргүүн төрийн ордонд гардуулахаар болсон байна. Могой жилийн шилдгийн шилдэг салбар холбоогоор Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ, шилдэг салбар холбоогоор Булган аймгийн “Булганхангай” МСУХ, шилдэг галаар “Од” гал уяаны хамт олон, шилдэг уяачаар Манлай уяач Б. Бат-Өлзий, шилдэг залуу уяачаар Б.Пүрэв-Очир, шилдэг унаачдаар Г. Сүхбат, Т.Баярхүү, М.Улсболд, Н.Амарбаясгалан, О.Намхайнямбуу, Б.Буяндэлгэр, Ц.Мөнхзул, Б.Сэлэнгэзаяа, Б.Зориг, Г.Мөнхболд, О.Зоригбаатар, М.Ганхөлөг нар шилдэг сумдын салбар холбоогоор Сэлэнгэ аймгийн Бугант сумын МСУХ, Төв аймгийн Баянжаргалан сумын “Нялгын хурд” МСУХ, Булган аймгийн Дашинчилэн сумын “Нутгийн хурд” МСУХ, Сонгино хайрхан дүүргийн “Партизан хурд” МСУХ, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Тайжийн хурд” МСУХ тус тус шалгарчээ.
24tsag.mn