
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Улсын мөрдөн байцаах газрын 2 давхараас утаа гараад байна гэсэн дуудлага өчигдөр НОБГ-т иржээ. Улмаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад цахилгаан хуваарилах самбарт масс үүссэн байсныг аюулгүй болгосон байжээ. Мөн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжингийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 3х4 метрийн хэмжээтэй амбаар, "Toyoto ist" загварын автомашины урд хэсэг шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/