
Хуралдаан эхэлж, нээлттэйгээр хянан хэлэлцэхэд нэр бүхий гурван шүүгдэгчийн өмгөөлөгч нар тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Тухайлбал, шүүгдэгч Б.Жаргалын өмгөөлөгч К.Бауржан нь Улсын Дээд шүүхэд шүүх хуралдаан давхацсан, шүүгдэгч Ч.Гансүхийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нь БНСУ-д ахыгаа эмчилгээнд авч явсан, шүүгдэгч Г.Энхбатын өмгөөлөгч С.Жанцан нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүх хуралдаан давхацсан тухай холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлсэн байжээ.
Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нар дээрх хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан бүх шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан байна. Түүнчлэн шүүгдэгч Х.Хандсүрэнгийн өмгөөлөгч Г.Тунгалаг нь шүүх хуралдаанд гэрчээр ОХУ-ын иргэн Платонов Максим Викторовичийг оролцуулах санал гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2014 оны 2 дугаар сарын 17-ны 9 цаг 30 минут хүртэл хойшлууллаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)