
Манчестер Юнайтед клуб түүхэн дэхь рекорд үнэ буюу 37 сая фаундаар Испани хагас хамгаалагч Хуан Матаг авахаар Чэлситэй тохиролцоонд хүрчээ. Хуан Матагийн хувьд ирэх 24 цагийн дотор багтан Манчестерт очиж эмчийн үзлэгээр орох гэнэ. Харин Чэлсигийн босс Моуриньо зүгээр суухыг хүссэнгүй. Тэрээр Матаг Базелийн Мохамед Салахаар орлуулахаар шийдсэн бөгөөд түүний төлөө санал хүргүүлнэ гэдгээ мэдэгдэжээ.
24tsag.mn