
Энэ улиралд Германы Бундеслигт жинэхэнэ “цоорч” олон томоохон багуудын хараанд өртөөд буй Шальке клубын тоглогч бол Жулиан Дракслер юм. Энэ өвлийн солилцоо наймааны цонхоор түүний араас Европын том багууд бараг бүгд хөөцөлдөж байна. Тэдгээрийн түрүүнд Английн алдарт Арсенал клуб байгаа аж. Их буучдаас түүнийг авахаар 35 сая фаундын санал таваад буй хэмээн “THE SUN” сонин мэдээллээ. Мөн түүний энэхүү наймаанд Лукас Подолски багтсан байгаа гэнэ.
24tsag.mn