“Болор цом-31” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан яруу найрагчдын нэрс тодорчээ. Энэ жил шүлгээ өрсөлдүүлсэн 200 гаруй яруу найрагчдаас дараах 25 яруу найрагч хоёр дахь шатанд тэнцжээ. Эдгээр найрагчдаас гадна өмнөх “Болор цом” наадмын эзэд энэ жилийн наадамд шууд оролцох эрхтэй юм.

Үүнд:
1. Д.Алтангэрэл
2. Б.Батсайхан
3. Б.Баттулга
4. Л.Батцэнгэл
5. М.Билэгсайхан
6. Б.Болорцэрэн
7. Г.Бямбажав
8. Л.Ганзул
9. С.Дамдиндорж
10. Т.Есөн-Эрдэнэ
11. Л.Моломжамц
12. Б.Мягмаржав
13. П.Нямлхагва
14. Дү.Отгонбаяр
15. М.Отгонбаяр
16. Д.Оюундэлгэр
17. Д.Өсөх-Эрдэнэ
18. Ай.Төмөр-Очир
19. Б.Чулуунцэцэг
20. Ч.Ууганбаяр
21. М.Уянсүх
22. О.Цэнд-Аюуш
23. Д.Энхболдбаатар
24. Б.Энхтөр
25. Ц.Эрдэнэбаатар
Энэ жил Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 25-нд тус наадам болох бөгөөд тэнцсэн яруу найрагчдийг 24-ний өглөө нэгдсэн унаагаар авч явах юм. Мөн Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж агсаны 80 насны ой тохиож байгаа учир түүний хөшөөнд цэцэг өргөх, Монгол түмний морины их шүтээнд хүндэтгэл үзүүлэх зэрэг олон үйл ажиллагаа байгаа ажээ.
Сэтгэгдэл (4)