Та хэдийгээр техникийн талын мэдлэг хомс
байсан ч авто машинаа засварчин дуудалгүйгээр оношилж бүр засварладаг болох
ирээдүй ойрхон байна. BMW-ийн инженерүүд одоо яг ийм технологи дээр ажиллаж байгаа аж. Тодорхой
ойлголт өгвөл энэ технологи нь ердөө өөртөө жижиг мэдрэгчтэй нүдний шил байх бөгөөд
таны машины аль хэсэгт ямар гэмтэл гарсныг өнгөөр ялган үзүүлэх аж.
Энэхүү нүдний шилийг бүтээхэд “Google Glass” –ийг
бүтээсэн баг хамтарч ажиллаж бөгөөд дээрх технологийг агуулсан дэлгэц бүхий
контакт линз үйлдвэрлэх үүргийг хүлээжээ. Түүнчлэн энэ технологийг ухаалаг гар
утсанд суулгах боломжтой байх гэнэ. Энэхүү шинэ технологийг хүмүүсийн хамгийн
их мөрөөддөг зүйлийг бодитоор биелүүлж байна гэж эрдэмтэд дүгнэжээ.