
Манайд ямар нэгэн эмчилгээгүй гэх дээрх өвчнөөр энэ жил 26 настай И.Энхбат хэмээх залуу өвчилж гадаадад эмчилгээ хийлгэхээс өөр замгүй болсон байна. Тэрээр эхнэр, ой долоон сартай хүүгийн хамт амьдардаг бөгөөд өмнө нь "Жаст" компанид түгээгч ажилтай байжээ.
Тэрээр өнгөрсөн жилийн 12 дугаар сард хавирганы хорт хавдартай гэх оноштойгоор хагалгаанд орж хоёр хавиргаа авахуулсан гэнэ. Үүнээс сарын дараа түүнд дахин шинжилгээ хийж үзэхэд хавирганы хорт хавдар нь уушиг нуруу руугаа үсэрхийлсний дээр мөгөөрсөн эдийн хорт хавдартай гэсэн онош тавигджээ.
Одоогоор энэ өвчний шалтгааныг манай эмч нар хэлж мэдэхгүй байгаа гэнэ. И.Энхбат 15 хоногийн өмнө хөл дээрээ алхдаг байсан бол одоо хэвтэрт орж гэртээ өвчин намдаах эмчилгээ хийлгэж байгаа аж.
Ар гэрийнхэн нь Тайланд, БНСУ зэрэг оронд түүний оношийг явуулсан бөгөөд БНСУ-ын "Сон" гэх эмнэлэг энэ өвчнийг эмчлэх 70 хувийн найдвар байгааг тэдэнд дуулгажээ. Эмчилгээний нийт зардал эхний байдлаар 75 сая төгрөг болсон бөгөөд түүний ар гэрийнхэн одоогоор УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Н.Болор, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ЭМ-ийн сайд Н.Удвал зэрэг хүмүүст хандаад байгаа гэнэ. Мөн тэд сайхан сэтгэлт монголын ард түмнээсээ ч тусламж хүсч байгаа юм байна.
Хэрэв та дээрх гэр бүлд туслахыг хүсвэл 94797427, 99338133 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Сэтгэгдэл (1)