
-Хүний яриа эзнээ хэн болохыг илчилдгийг бүү март.
-Нэр хүндтэй хүнтэй болгоомжтой харьц.
-Өөрийгөө түүний зэрэг зиндаанд хүрэхгүй хүн гэдгээ мэдэж байгаа бол онцын шаардлагагүй үед тийм хүмүүсийн нүдэнд нь өртсөний хэрэггүй.
-Олон хүнтэй газар хов жив элбэг, элдэв явган яриа их байдгийг үргэлж анхаарч яв.
-Аль болохоор өөрийгөө завгүй байлгахыг хичээ.
-Ажилч хичээнгүй, завгүй хүн хов живээс хол байдаг.
-Цэвэр цэмцгэр аятайхан хувцаслаж бай.
-Өөрийгөө олон нийтэд яаран бүү таниул.
-Өөрийн чинь тухай эвгүй үг яриа гарсан ч тэвчээртэй хүлээж ав.
-Хувцсаар нь угтаж, сэтгэлээр нь үддэг гэсэн мэргэн үгийг сана.
-Хүмүүст элэгсэг зөөлөн найрсаг хандаж яв.
-Сод авьяас, зөв харилцаа, нөр хөдөлмөр, хэлсэндээ хүрдэг чанар хүнд цаг ямагт сонирхол төрүүлдэг гэдгийг анхаараарай.