Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбооноос урлаг, улс төр, бизнесийнхний дунд Пауэрлифтингийн тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээн өчигдөр болсон бөгөөд урлаг, улстөр, бизнесийн гэсэн ангиллаар
багууд хоорондоо өрсөлдсөн юм. Урлагийн багт жүжигчин Эби буюу Г.Эрдэнэбилэг, Дуучин Д.Болд, Ганхүү нар байсан. Ингээд тэд багийн нийлбэр оноогоор хоёрдугаар байрт орсон юм. Хэвтээ шахалтын төрөлд УДЭТ-ын
жүжигчин, Г.Эрдэнбилэг буюу Эби 180 кг шахаж тэргүүлсэн бол ЗГХЭГ-ын
дарга, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг 175 кг, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд,
УИХ-ын гишүүн Х.Баттулга 160 кг шахаж удаалжээ. Харин дуучин Д.Болд 130кг-ийг шахсан байна.
Харин уг тэмцээнд улс төрийн багийнхан нэгдүгээр байр эзэлсэн байна.



Харин уг тэмцээнд улс төрийн багийнхан нэгдүгээр байр эзэлсэн байна.



Сэтгэгдэл (2)