Олон улсын спортын тэмцээн уралдаануудад амжилттай оролцоно гэдэг
улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах алтан боломж билээ. Энэ онд манай
улсын тамирчдыг чансаа өндөр олон тэмцээн уралдаан хүлээж байна. Ингээд
2014 онд манайхны хүчээ сорих томоохон тэмцээнүүдээс та бүхэнд хүргье.

Ирэх хоёрдугаар сарын 7-23-ны хооронд болох "Сочи-2014" цагаан олимпод манай хоёр цаначин оролцох болзол хангаад байгаа билээ.
Олон улсын цанын холбооноос нэрлэсэн таван тэмцээнд 300-гаас дотогш оноо цуглуулж байж олимпийн эрх авах учиртай. Энэ нь мэдээж “Б” ангилалд хамаарна. Дээрх шалгуурыг давсан цанын ОУХМ Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар эх орноо төлөөлөн Сочиг зорих гэж байгаа юм.
“Турин-2006”, “Ванкувер-2010”
олимпод мөн л хоёр цаначин өрсөлдсөнийг санах хэрэгтэй. Цагаан олимпийн
буухиаг цаначид залгуулсан бөгөөд тэшүүрчид “Сочи-2014”-ийн эрхийн
төлөө өрсөлдсөн ч өндөр босгыг давж чадаагүй юм.
Манай хоёр тамирчин саяхан хувцаснуудаа гардан авсан. Тодруулбал ёслолын хувцас нь "Гоёо" ХХК-ийн урласан хар шар өнгөний хослол болсон ноолууран хувцас байгаа бол тэмцээнд оролцох хувцсаараа тэд Японы алдарт “Мизүно” фермийг сонгожээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ахалсан Монголын баг тамирчид энэ сарын 30-нд Сочигийн зүг хүлгийн жолоо зална.
Олон улсын цанын холбооноос нэрлэсэн таван тэмцээнд 300-гаас дотогш оноо цуглуулж байж олимпийн эрх авах учиртай. Энэ нь мэдээж “Б” ангилалд хамаарна. Дээрх шалгуурыг давсан цанын ОУХМ Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар эх орноо төлөөлөн Сочиг зорих гэж байгаа юм.

Манай хоёр тамирчин саяхан хувцаснуудаа гардан авсан. Тодруулбал ёслолын хувцас нь "Гоёо" ХХК-ийн урласан хар шар өнгөний хослол болсон ноолууран хувцас байгаа бол тэмцээнд оролцох хувцсаараа тэд Японы алдарт “Мизүно” фермийг сонгожээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ахалсан Монголын баг тамирчид энэ сарын 30-нд Сочигийн зүг хүлгийн жолоо зална.

Японы Токио хотноо ирэх дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 5-нд ширээний теннисний багийн ДАШТ болно. Манайхан эмэгтэй, эрэгтэйчүүдийн бүтэн багаараа тус тэмцээнд оролцохоор зэхэж байгаа юм. Өнгөрсөн ДАШТ-ий “Е” ангилалд түрүүлж, зэрэглэлээ ахиулсан эрчүүд энэ жил “D” хэсэгт тоглоно. Чансаа ахих тусам өрсөлдөгчид чангардгийг санахад илүүдэхгуй. “Токио-2014” тоглогчдын маань хувьд 19 дэх ДАШТ. Дотоод нөөц бололцоогоо ашиглан, шигшээ баг байгуулсан Ширээний теннисний холбоо БНАСАУ-ын нэрт тоглогчийг дасгалжуулагчаар урьсан нь нүдээ олсон хэрэг байлаа. Өдгөө теннисчид “Оч” клубт байрлан, бэлтгэлээ базааж байна. Ингэж хүч сэлбэсний үр дүн айсуй ДАШТ-д гарвал МШТХ гадаад дасгалжуулагчтай хамтран ажиллах гэрээгээ сунгах аж.
Залуучуудын олимпийн II наадам

“Наньжин-2014” залуучуудын олимпийн II наадам наймдугаар сарын 5-21-нд болох билээ. Дөрвөн жилийн тэртээ Сингапурын олимпоос хоёр аваргаа угтаж авсан монголчууд БНХАУ-д улам олон медаль хураах төлөвлөгөөтэй нь мэдээж. Өнгорсөн жил тус хотод зохиогдсон Азийн залуучуудын наадамд манайхан тааруухан оролцсон юм. 2013 онд Тайваньд болсон “Наньжин-2014”- ийн эрх олгох байт харвааны тэмцээний охидын 60 м-т хүрэл медаль хүртсэнээр болзлоо хангасан билээ. Чөлөөт бөх, жүдо, гимнастик, хүндийг өргөлт зэрэг спортын төрлийн эрх олгох тэмцээнүүд энэ онд болно.
Азийн XVII наадам
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд болно. 36 спортын 437 зай, жинд болох тус наадмыг шар тивийнхэн “Азийн олимп” гэж өндөр ач холбогдол өгдөг. Өнөр бүлээрээ оролдох спортын хамгийн том арга хэмжээ нь Инчоны наадам билээ.

Мэргэн буудагчид “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнүүдэд онч сорих жил. Хамгийн том тэмцээн есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гранада хотноо зохиогдох 51 дэх удаагийн ДАШТ билээ. Дөрвөн жилд нэг удаа болдог ДАШТ их олимпийн өмнөх том шалгуур гэдэг нь гарцаагуй. ОУХМ Ц.Мөнхзул, Н.Баяраа тэргүүтэй шилдгүүд өндөр амжилт гаргах зорилго өмнөө тавиад байна. Тус тэмцээнээс олимпийн эрх олгох билээ. АНУ-ын Форт- Беннин хотноо гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 3-нд болох Дэлхийн цомын цуврал тэмцээнээс эхлэн мэргэн буудагчид том тэмцээний галын шугамд өрсөлдөнө. Тэгвэл “Наньжин-2014” залуучуудын олимпийн эрх олгох Азийн АПГГ гуравдугаар сарын 7-13-нд Кувейтэд болно.
Хүндийг өргөлтийн ДАШТ

Казахстаны Агшаты хотноо арваннэгдүгээр сарын 8-16-нд болох хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Риогийн олимпийн эрхийг олгох юм байна. Монголын хүндийг өргөлтийн холбооноос хоёроос доошгүй эрх авах зорилт тавьжээ. “Афин-2004”, “Бээжин-2008”- д эх орноо төлөөлөн, гавьяат тамирчин Н.Баярмаа хүч сорьсон түүхтэй. Харин Лондоны олимпод энэ төрөлд тамирчнаа сойж чадаагүй юм. МХӨХ залуу тамирчдаа дэмжих чиглэлийн ажил ч зохион байгуулж буй. Тиймдээ ч Наньжиний олимпоос энэ төрөлд медальтан төрүүлэхийг зорьж байна. Залуу тамирчин Анхцэцэгт тэд ихээхэн найдлага хүлээлгэж байгаа юм.

Өнгөрсөн жилийн жүдогийн ДАШТ-ээс анхны эмэгтэй аварга төрсөн билээ. 2014 онд тэд ямархуу тэсрэлт хийх бол? Жүдогийн ДАШТ ирэх наймдугаар сарын 25-31-нд ОХУ-ын Челябинскт зохиогдох юм.
Энэ өдрүүдэд болж байгаа УАШТ-ээс шинэ аварга цөөнгүй мэндэлж буй. Жүдочид 2014 онд уламжлал ёсоороо “Их дуулга”, “Мастерс”, Гран при тэмцээнүүдэд өрсөлдөх билээ. Түүнчлэн “Чингис хаан” гран при тэмцээн Улаанбаатар хотноо болно.
Чөлөөт бөхийн ДАШТ

Спортын гимнастикийн ДАШТ
Залуучуудын олимпийн анхны аварга Г.Эрдэнэболд тэргүүтэй тамирчид есдүтээр сарын 3-12-нд БНХАУ-ын Наньжин хотноо болох ДАШТ-д хүч сорино. Гурван жилийн тэртээ манай гурван гимнастикч Японы Токио хотноо өрсөлдсөн билээ.

Ирэх наймдугаар сарын 5-13-нд туялзуур сэлэмний ДАШТ ОХУ-ын Казань хотноо болно. Манай улсад сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа энэ төрлөөр хичээллэгчдийн хүрээ тэлсээр байгаа билээ. Тиймээс хойд хөршид болохДАШТ-д өрсөлдөх биз ээ.
Эцэст нь гэж хэлэхэд дээрх тэмцээн уралдаануудад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
24tsag.mn