
18 жилийн түүхтэй "Ice top" хамтлаг анх "Санаа нэг", "Энэ миний хайр" дуунуудаар гараагаа эхэлж олонд танигдсан бөгөөд урын сандаа нийт 250 гаруй уран бүтээлтэй, Монголын хип хоп хамтлагуудын шилдэгүүдийн нэг билээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр тэд “ВЕSТ OF IСЕ ТОР" тоглолт нь тэдний хамгийн сүүлчийн тоглолт гэдгийг мэдэгдсэн юм. Яагаад гэсэн сэтгүүлчдийн асуултанд хамтлагийн залуус "Бид тайзан дээр дуулах дуртай. Хамгийн сүүлийн тоглолт гэж хэлэхэд үнэхээр харамсалтай байна. Өнөөдөр бид тийм ч залуухан биш. Энэ хэрээр хувийн амьдралдаа илүү их цаг зав гаргах хэрэгтэй болдог юм байна" гэв.
“ВЕSТ OF IСЕ ТОР" тоглолтонд хамтлаг байгуулагдсан цагаас хойшхи бүхий л хит дуунууд амьдаар дуулагдахаас гадна дуучин Дэлгэрмөрөн, Одноо (Lemons), Gаvаnа, BX, Хулан, Баярцэцэг, Маралжингоо, Заяа, Дөлгөөн, Цэлмүүн, “Digital, “3 охин” хамтлагийнхан оролцох аж.

Түүнчлэн энэ тоглолт цагаан сараар хийдэг тэдний уламжлалт тоглолт төдийгүй өнгөрсөн жил хамтлагийн гишүүн Хаагийг гадаадад эмчилэхэд тусалсан ард түмэн, фенүүддээ хандсан талархлын тоглолт байх гэнэ.
Тоглолт ирэх сарын 01 -ний өдөр19.00 цагаас “UB PALACE"- ын “Концертын Их Танхимд" болно.
Сонирхуулахад тоглолтын онцгой зэрэглэл бүхий “VIР Zone"-д хамрагдсанаар тоглолтыг суудлаас үзэх, улаан хивсээр алхан, “Ice Top” хамтлагтай зургаа татуулах боломжийг эдлэх юм байна.
Тоглолтын тасалбар 40’000 төгрөг, “VIР Zone” тасалбар 100‘000 төгрөгний үнэтэй бөгөөд тасалбарыг Еаsу Тiскеt /www.easyticket.mn/ 1199 үнэгүй хүргэж үйлчилнэ.
А.Анар