Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хоёр долоо хоногийн өмнө аймгуудын Засаг дарга нартай уулзах үеэрээ гал тахилгын зураг бэлэглэсэн байна. Төрийн ордны голд “Фортуна”-гийн гэх тодотголтой өргөө баригдаад хоёр
жил болж буй. Түүхэн баярт өдрүүд тохиох бүрийд тус өргөөнд Төрийн тулганы галыг бадраадаг уламжлалтай. Тэгвэл Н.Батбаяр сайд тус өргөөндөө гал тахиж буй үйл явдлыг харуулсан гэрэл зургийг аймгуудын засаг дарга дурсгал болгон бэлэглэсэн нь энэ аж. Ер нь түүнийг бөөгийн шашин шүтдэг, сахиусаа хүртсэн хүн гэх мэтээр хэвлэлүүд бичдэг. Тиймээс ч гал тахих ёслолыг ихэд ёсчлон гүйцэтгэдэг биз. Харин хүмүүс түүнийг Засаг дарга нарт гал тахилгын зураг бэлэглэж явахын оронд инновацийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгсөн нь илүү үр дүнтэй ажил болох байлаа хэмээн шүүмжилж байна.


Сэтгэгдэл (2)