
Дмитрий Волхов энэ сарын 11-нд Монголд ирсэн бөгөөд өмнө нь ирж байсан зөн билэгчдийнхээ нэгэн адилаар лекц уншиж, VIP хүлээн авалтад оролцсон юм. VIP хүлээн авалт гэдэг нь мөнгөө төлсөн цөөхөн хэдэн хүн зөн билэгчтэй уулзаж, үзүүлж харуулахыг хэлж байгаа бөгөөд дундажаар 150 долларын үнэ ханштай байдаг гэнэ лээ.
Одоогоор дуучин залуу ямар учраас зөн билэгчтэй уулзсан нь тодорхойгүй байгаа бөгөөд оны өмнөхөн "Зөв бай" хэмээх шинэ цомгоо худалдаанд гаргасан BX зөн билэгчид үзүүлж харуулаад явахыг бодоход ажил төрөл нь тийм ч сайнгүй байгаа бололтой.
Сонирхуулж хэлэхэд Дмитрий Волхов өчигдөр эх орон руугаа буцах байсан ч түүнд үзүүлж харуулах гэсэн олны хүсэлтээр дахин хоёр хоног саатахаар болсон гэнэ.
А.Анар
Сэтгэгдэл (3)