
Их Британийн гүнж Кэйт Мидллтон, хунтайж Уильяам нар хүүдээ асрагч хайж эхэлжээ. Учир нь энэ гэр бүлд олон жил ажилласан, хунтайж Уильяамыг өсгөсөн асрагч Жесси Вебб нь гурван сарын өмнө тэтгэвэртэй гарчээ. Тэрбээр энэ жил 71 настай учир ажлаа хийж чадахгүй болсон байна. Хатан хааны гэр бүлийнхэн энэ тухай албан ёсны зар гаргаагүй ч ойр дотны хүмүүс дундаас асрагч эх хайж эхэлсэн гэдгийг ордны эх сурвалж баталсан байна. Тэдний гол тавьж буй шаардлага нь итгэлтэй хүн байх ёстой бөгөөд гэр бүлийн нууцыг чандлан хадгалах, ажилсаг, хичээнгүй нэгэн байгаасай хэмээн хүсч байгаа аж. Хосууд ирэх дөрөвдүгээр сард Австрали, Шинэ Зеландад айлчлах тул үүнээс өмнө хүүдээ асрагч олж өгөх хүсэлтэй байгаа юм байна.