МЗХ удахгүй болох V их хурлаа угтан залуусын “Сүлд дуу”-ыг бүтээх гэж байгаатай холбогдуулан дууны шүлгийн уралдаан зарлажээ.
Залуучуудад зориулсан энэхүү сүлд дуу нь Монголын өнөөдөр болон ирээдүйн хөдөлгөгч хүч, гэрэлт ирээдүйг бүтээгчид болсон залуусын амьдралын баяр баясал, аз жаргал, гэрэл гэгээтэй талыг харуулсан, залуусыг сайн сайхан руу уриалан дуудсан, залуу насаараа бахархах, эх орныхоо төлөө гэсэн чин хүсэл эрмэлзэлийг төрүүлж бадраахад гол зорилго нь оршиж байгаа юм.
Уралдаан хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд эцсийн шалгаруулалтыг шүүгчид 1-р шатанд шалгарсан бүтээлүүдийг дүгнэн сүүлийн шатанд нэг шүлгийг шалгаруулах бөгөөд шалгарсан шүлгэнд Монголын нэртэй хөгжмийн зохиолчид аялгуу хийж, шилдэг хамтлаг дуучид дуулан олны хүртээл болгохоор төлөвлөөд байгаа юм байна. Хамгийн гол тавигдах шаардлага нь цаг үеэ тусгасан, шинэлэг санаа өгүүлэмжтэй, орчин үеийн залуусын хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн, чөлөөт үг хэллэгтэй, сонирхолтой хэлбэрээр бичигдсэн, ямар нэг нам эвсэл, шашин шүтлэг, компани байгууллагыг ил, далд хэлбэрээр сурталчлаагүй байх гэнэ.
Уралдаанд оролцохыг хүсэгчид материалаа ирэх сарын 15-ныг хүртэл МЗХ-ны Төв байранд авчирч өгөх бөгөөд аймаг, сум орон нутгаас оролцогчид салбар холбоодоор дамжуулан ирүүлэх юм ажээ.