
“Sweet kitchen”, “Гэрийн эзэгтэй”, “Гоолингоо”, “Бялуучин” гэх зэрэг фейсбүүк хуудаснаа групп үүсгэн нэгдсэн олон бүсгүйчүүд бялуу захиалгаар хийдэг болжээ. Мөн та шинэ жилийн бялуугаа өөрөө гэртээ хийхийг хүсвэл дээрх хуудсууд таньд юу хэрэг болох, хэрхэн хийх талаар бүх зөвлөгөөг хэлээд өгнө. Мөн баярын ширээгээ чимэглэх сонирхолтой аргуудыг ч энд нийтэлсэн байгаа шүү.
Тухайлбал “Хэрэгцээт санаа” группын хуудаснаа өөрийн гараар бялуугаа чимэглэхийг хүссэн хүмүүст зориулж хаанаас бэлэн кекс худалдан авч болохыг бичжээ. Тодруулбал та шинэ жилийн бялуугаа өөрсдөө чимэглэхийг хүсвэл “Алтжин бөмбөгөр”-ийн 1364 дугаар лангуу, Меркури худалдааны төвөөс бэлэн кекс авч болох бөгөөд тэдгээрээс аваад өөрийн гараар чимэглэн,баярын ширээндээ тавьж болох юм.
Мөн төрөл бүрийн амтат зоог бялуу хийх сонирхлоороо нэгдсэн “Sweet kitchen” фейсбүүк групп сүүлийн үед хүчээ авч буй. Энэхүү группын гишүүд хуудсаараа дамжуулан захиалга авч “бялуу” урладаг бөгөөд тэдний хийсэн бялууг харж байгаад хэнд захиалгаа өгөхөө сонгох боломжтой.
Мэдээж та үнэ хөлс нь хэр байдагийг сонирхож байгаа байх. Тэгвэл тухайн бялуунд орох орц материалаасаа шалтгаалаад үнэ нь өөр өөр байх ба ихэвчлэн 25-30 мянган төгрөгийн хооронд байдаг аж.
Ингээд тэдгээр бүсгүйчүүдийн “урласан” бялууны зургуудыг та бүхэнд хүргэж байна.








24tsag.mn
Сэтгэгдэл (5)