
О.Уайльдын “ Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драмын үнэ 15,000 төгрөг бэлэгтэй. С.Маршакын “Тэнэг бяцхан хулгана” жүжиг 2,500 төгрөг юм байна. Тоглолт бүхэлдээ үлгэрийн ид шидийн ертөнцөд өрнөх бөгөөд хэн нэгний одод төлөө асаж унтарч байдаг.
хэн нэгний төлөө л хүмүүс амьдардаг хүмүүс од шиг бусдад гэрэл гэгээ түгээж амьдрахын утга учрыг энэхүү үлгэрийн драмаас үзэх болно. Уг зохиолыг бичсэн Ирланд гаралтай, Английн философич, яруу найрагч, зохиолч Оскар Уайльд нь /1854-1900/ өөрийн 2 хүүхэддээ зориулан 1888 онд “Аз жаргалтай ханхүү буюу бусад үлгэрүүд”, 1891 онд “Анаран байшин” нэртэй 2 үлгэрийн цомог гаргажээ. МУХТеатрын ах эгч нар нь бяцхан үзэгчдэдээ зориулан “Аз жаргалтай ханхүү буюу бусад үлгэрүүд” үлгэрийн цомогоос нь сэдэвлэн “Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драм уран бүтээлээрээ шинэ жилийн баяраар дахин уулзах гэж байна.
Энэхүү жүжгийг МУХТ-ын найруулагч СТА М.Ариунтуяа найруулж, Хөгжмийн зохиолчоор Хоовон хэмээн нэрийддэг УГЗ Г.Энхбаяр бичиж, МУХТеатрын нийт уран бүтээлчид оролцсон томхон хэмжээний уран бүтээл болж 12-р сарын 25-аас 1-р сарын 1-ийг дуустал өдөр бүр 1500 цагаас тоглогдоно. Мөн бага тайзнаа 12-р сарын 21-ээс өдөр бүр 1300 цагаас С.Маршакын “Тэнэг бяцхан хулгана” жүжиг тоглогдох гэж байна. Тус театр нь 40 хүртэлх хүүхэд багачуудын анги хамт олны, байгууллага хамт олны үр хүүхдүүдийнх нь баярыг мүлгэрийн баатруудтай мартагдахааргүй театрын орчинд тэмдэглэж өгч байна.
Д.Ундрах /24tsag.mn/