Манайд өмнө нь сэтгэхүйн уянгын ийм драм тэр бүр гарч байгаагүй билээ. Тэр тусмаа орчин үед кино театрын дэлгэцнээ ийм бүтээл тавигдаж байгаагүй гэхэд бараг л хэлсдэхгүй биз ээ.
“Хөлтрөг” хэмээх сэтгэлзүйн драмын нээлт өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.
Манайд өмнө нь сэтгэхүйн уянгын ийм драм тэр бүр гарч байгаагүй билээ. Тэр тусмаа орчин үед кино театрын дэлгэцнээ ийм бүтээл тавигдаж байгаагүй гэхэд бараг л хэлсдэхгүй биз ээ.
Энэхүү киноны найруулагчаар жүжигчин С.Болд-Эрдэнэ ажилласан бол зохиолыг түүний эгч С.Болормаа бичсэн юм. Харин гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, СТА Н.Ялалт, О.Долгор, нар тогложээ. Өчигдөр киноны нээлтийн хүндтэй бэлэг бол "Үл таних эмэгтэй", "Өдөр өдрийн нар", "Ану хатан" киноны гол дүрүүдийг бүтээсэн О.Долгорыг СТА цол тэмдгээр шагнасан явдал байлаа. Шагналыг МУГЖ, Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн зөвлөх Ц.Төмөрбаатар гардууллаа.
Киноны уран бүтээлчид эх үрийн хайр, хүүхэд гэдэг бурхнаас өгсөн бэлгийг хайрлах нь эрхэм чухал зүйл гэдгийг үзэгчдэд бүтээлээрээ дамжуулан харуулахыг зорьжээ. Мөн урд өмнө хийсэн үйлийн үр хүний амьдрал хэрхэн гарч ирж, зовлонгийн үүдийг нээдгийг киноны гол дүр Замилан гэх эмэгтэйн дүрээр харуулжээ. Киног үзсэн анхны сэтгэгдлээсээ уншигч та нартайгаа хуваалцахад, “эх, үр ямагт холбоотой байх ёстой. Ээжийгээ санасан үр ямар их зовж тарчилдаг. Харин үрээ хаясан эх эцсийн мөчид үйлийн үрээ эдэлдэг” гэдгийг харуулжээ. Мөн үүнд нэмж хэлэхэд монгол хүний мэдрэмж, зөн совин гэж ямар хүчтэй байдгийг илтгэсэн бүтээл болжээ.
Ингээд аймшиг, эмгэнэл, хайр энэ бүгдийг харуулсан энэхүү гайхалтай киноны нээлтийн арга хэмжээний фото сурвалжлагыг хүргэж байна. Сонирхуулахад, киноны нээлтэнд жүжигчин С.Баттулга, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан хүүгийн хамт, Б.Навчаа нөхрийн хамт хүрэлцэн ирсэн байлаа.
Жүжигчин Н.Ялалт, Ш.Жавхлан хоёрын хүү
"Хөлтрөг" кинонд Анир нэрээр тоглосон бяцхан охин
Манайд өмнө нь сэтгэхүйн уянгын ийм драм тэр бүр гарч байгаагүй билээ. Тэр тусмаа орчин үед кино театрын дэлгэцнээ ийм бүтээл тавигдаж байгаагүй гэхэд бараг л хэлсдэхгүй биз ээ.
Энэ үеэр СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан жүжигчин О.Долгортой уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. "Энэхүү киноны маань хэлэх гээд байгаа санаа Замилангийн дүрээр илэрч гарч байгаа. Киноны маань нэр "хөшиг, хаалт" гэсэн утгатай. Киноны гол утга санаа үйлийн үр хичнээн цаг хугацаа өнгөрсөнч хэзээ нэгэн цагт далдлагдаж, булагдахгүйгээр гарч ирдэг. Үйлийн үр хийсэн л бол тэрнийхээ үрийг хүртэнэ гэсэн нийгэмд өгүүлэгдэж байгаа санааг илэрхийлсэн. Миний хувьд их шинэлэг дүр байсан. Нялх биетэй байсан учир хүүхэдтэйгээ л кинонд гар бие оролцсон гэсэн үг. Тиймээс хүүхэддээ баярлалаа. Залуу уран бүтээлч хүний хувьд СТА гэдэг маш сайхан шагнал. Нийгэм улс эх орон маань намайг цаашид идэвхтэй ажиллаж, соёлын үрийг улам сайн түгээж байгаасай гэж урамшуулж байгаа. Ийм сайха шагнал авсандаа сэтгэл өндөр байна" гэлээ.
Жүжигчин Н.Ялалт, Ш.Жавхлан хоёрын хүү
"Хөлтрөг" кинонд Анир нэрээр тоглосон бяцхан охин
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (9)