“Miss Mongolia-2013” наадмын титмийн эзэд өчигдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тодорлоо. Тэргүүн миссээр хувийн дугаар 30, Н.Ану тодорч Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.
Харин тэмцээний дэд миссээр хувийн дугаар 45 Б.Номин-Эрдэнэ, гуравдугаар миссээр хувийн дугаар 50 Б.Баттогтох нар шалгарсан.
Ингэснээр дэд мисс Б.Номин-Эрдэнэ Экуадорын Гвинейд болох “Miss World tourism-2013”, гутгаар байр Б.Баттогтох БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд оролцох эрхтэй болж байгаа юм. Ингээд тэргүүн байранд шалгарсан Н.Анугийн сэтгэгдлийг хүргэе.
Тэргүүн мисс Н.Ану: Би зүтгэсэн бүх юмандаа амжилт гаргадаг
-Юуны өмнө тэргүүн титмийн эзэн болсонд тань баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?
-За ингээд 2013 оны Монголын мисс болсондоо үнэхээр баяртай байна. Сэтгэл догдлол дээд хэмжээндээ хүрлээ. Өөрийгөө болох боловуу гэж их эргэлзэж байсан. Миний хэлсэнчлэн би зүтгэсэн бүх юмандаа амжилт гаргадаг. Японд болох тэмцээнд оролцохдоо Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөнө гэдгээ амлая.
-Энэ тэмцээнд оролцоход хамгийн хэцүү санагдсан номинаци юу вэ?
-Хамгийн хэцүү номинаци нь “Мисс спорт” байсан. Манай охидууд ч гэсэн үүнтэй бүгд санал нийлэх байх. Спортын гурван төрлөөр өрсөлдсөн байгаа.
-Асуулт хариултын үеэр шүлэглэн хариулж байсан. Та шүлэг бичдэг үү?
-Би багаасаа шүлэг зохиодог эхэлсэн. Миний шүлэг зохиодог болсон нь сэтгэл хөдлөлөөрөө өөрт орж ирсэн үгсээ холбож бичдэг байсан минь холбоотой. Энэ маань ч их хэрэг боллоо.
-Ямар учраас миссийн тэмцээнд оролцсон бэ?
-Би хоёр жилийн өмнөөс миссийн тэмцээнд оролцохыг хүссэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөрийгөө маш сайн бэлдсэн гэж бодож байна. Үүнийхээ үр шимийг хүртлээ.

Түүнчлэн дэд миссийн титэм хүртсэн Б.Номин-Эрдэнэ "Ямар ч байсан шагнал хүртсэндээ итгэж чадсангүй. Миний найзууд ч гэсэн шагнал хүртсэн болохоор би ч гэсэн баяртай байна. Тэргүүн мисс Анудаа баяр хүргэе. Тэгээд үнэхээр их баярлалаа" гэлээ. Харин гуравдугаар миссээр тодорсон Б.Баттогтох "Сэтгэгдэл маш өндөр байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ миний хорь хоногийн хөдөлмөрийн үр дүн гарлаа. Монгол улсаа төлөөлөн Солонгост болох тэмцээндээ амжилттай оролцоод ирнэ. Цаашдаа би Дэлхийн мисс тэмцээнд оролцох хүсэлтэй байгаа. Тэр хүслээ ч мөн биелүүлэх болно. Тэргүүн миссийн титмийг авч чадаагүй ч гэлээ монголынхоо гурван миссийн нэг болсондоо маш их баяртай байна" гэж байлаа.
Сэтгэгдэл (10)