Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 1957 онд зохиосон "Норвийн намтар" бэсрэг найраглалыг УДЭТ-ын уран бүтээлчид шинэчлэн найруулж, үндэсний хэмжээний сургамжит драмын жүжиг болгосон билээ. Тэгвэл энэ жүжиг маргаашнаас эхлэн хүүхэд багачуудын хүртээл болох гэж байна.
Жүжгийн найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Ч.Түвшин ажиллаж байгаа бөгөөд тэрээр энэ жүжгийнхээ талаар “Энэ жүжиг өргөн цар хүрээг хамруулж зөвхөн хүүхэд багачуудад төдийгүй эцэг эхчүүдийн сэтгэлд нэгийг бодогдуулахаар мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай уран бүтээлтэй болж чадсан” гэжээ.
Дэвтэр, харандаа, бал гэсэн гол дүрүүдтэй “Норовын намтар” найраглал энэ удаад гэр бүл, найз нөхдийн дүртэй болсон байна. Жүжгийн гол дүр Норовын дүрд залуу жүжигчин А.Чингүн, харин түүний найз Жимсээгийн дүрд жүжигчин Т.Хулан, аавд СТА Г.Амгаланбаатар, ээжийн дүрд СТА Ц.Баясгалан, эмээд МУГЖ Г.Урнаа, ханын цагт "Boom town" хамтлагийн дуучин, залуу жүжигчин Б.Тамир нар тогложээ.
Түүнчлэн энэ жүжигт сэргэлэн нь дэндсэн сахилгагүй хүү Норовын тухай өгүүлэх бөгөөд тэрээр компьютер тоглоомонд донтож, гэрийнхэндээ худал ярих болсноор хичээлдээ эрс мууддаг байна. Тиймээс Норовын хичээлийн хэрэглэлүүд үүнд ундууцан амь орцгоож, түүнээс зугатааж байгаагаар үйл явдал өрнөнө. Мөн Норовын дүрээр өнөөгийн компьютер тоглоомонд донтон хичээл номоо хийдэггүй хүүхдүүдэд ухаарал хайрлахыг зорьжээ. Харин түүний аав ээжийн дүрээр бусад эцэг эхчүүдэд үр хүүхдэдээ цаг зав гаргаж байхыг уриалсан байна.
Сонирхуулж хэлэхэд “Норовын намтар” сургамжит драмын жүжиг мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн 10 гаруй дуутай бөгөөд рок попын бүх одод дуулжээ.