Хүүхэлдэйн теарт 2013 оны шинэ хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан энэ сарын 31-нд 12.00 цагаас бага тайзнаа “Гэрэлтэй бяслаг ба нүцгэн сар”, 14.00 цагаас бага тайзнаа “Улаан малгайт”, 15.00 цагаас бага тайзнаа “ Эвтэй 4 амьтан”, 16.00 цагаас их тайзнаа “Лусын хааны охид” жүжгээ тус тус өргөн барих гэж байна.
![chono 7 ishig chono 7 ishig](//resource4.sodonsolution.org/24tsag/photo/2013/8/e3b061dc3ba51671/cf6e6674c617b080big.jpg)
Мөн ирэх сарын 15-наас 10-р сарын 15 хүртэл Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгуудын төв болоод дээрх аймгуудын зарим сумдуудаар тоглох юм байна. Энэхүү алслагдмал аймгуудад сүүлийн 17-25 жил очоогүй багаад тоглолтонд тус театрын нийт уран бүтээлчид оролцохоор бэлтгэл маш сайн базаажээ. Тоглолтонд “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” шоу тоглолт, “Өнхрүүш”, “Чоно ба 7ишиг” жүжгүүд явах юм.
![chono 7 ishig chono 7 ishig](http://resource4.sodonsolution.org/24tsag/photo/2013/8/e3b061dc3ba51671/cf6e6674c617b080big.jpg)
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)