Олны танил хүмүүсийн салаавчны балаг үргэлжилсээр. Анх МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэрээс нь баривчилж гарахын үед УИХ-ын гишүүн асан байсан Ц.Шинэбаяр тусгайханы өмнөөс салаавч гаргаж сенсааци тарьсан. Тэрээр эсэргүүцлээ салаавчаар илэрхийлсэнийхээ хариуд шүүхийн танхимд суусан билээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Баярсайхан парламентын танхим дотор гишүүн асан У.Хүрэлсүхийн өмнөөс салаавч гаргаж бүр хоёр улс төрч зодоон цохиондоо хүрч бие биенээсээ уучлалт гуйхыг шаардсанаар салцгаасан юм. МАХН-ны дарга Мөн Н.Энхбаяр хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байхдаа хамгаалагч болон эмч нарын өмнөөс салаавч гаргаж хүмүүсийн гайхшруулсан билээ. Энэ мэтээр салаавчны буухиа үргэлжилсээр. Энэ удаад МУГЖ дуучин С.Жавхлан салаавч гаргаж интернэтэд шуугиан тарьлаа. Тэрээр өөрийгөө Боорчийн удам хэмээн тунхагласан бөгөөд үндэсхэрхэг, эх оронч үзэлтэй нэгэн гэдгээ баталсаар яваа. Түүний хамгийн их гуниглан байж дуулсан дуу нь "Хөх шоргоолжны домог" хэмээх дуу. Эх орон, газар шорооныхоо төлөө зүтгэн, Монгол туургатануудаа нэгтгэн тулганы галаа бадраасаар яваа тэрбээр "Монгол түмний хэдэн зууны турш дарлагдаж, эзлүүлж, мөлжүүлж явсан хэдий ч унтраалгүй нууж ирсэн тулганы галыг энэ цаг дор зон олондоо сэргээж бадраах үйл зүйлийг биелүүлж хийхээр зорьж яваа" хэмээн өөрийгөө тодорхойлдог. Тэрбээр “Гал үндэстэн” холбооны оюуны жигүүрийг тэргүүлэн ажиллаж байгаа бөгөөд саяхан фэйсбүүк хуудаснаа цацагдсан зодог шуудаг өмссөн эмэгтэйчүүдийг илт буруушааж, бүр салаавч гарган эсэргүүцлээ илэрхийлжээ.


Сэтгэгдэл (11)