Урлаг болон бизнест хамгийн амжилттай, ашигтай яваа нэгэн бол яах
аргагүй Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ая зохиогч, UBS
телевизийн захирал Л.Балхжав билээ. Түүний тухай 24 баримтыг хүргэе.
1. Түүний цол хэргэм уртаас урт. Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч, UBS телевизийн захирал хэмээх алдар цаашид ч бас нэмэгдсээр байна.
2. Орон даяар цацагддаг UBS телевиз хувьчлагдахаасаа өмнө Улаанбаатар хотын захиргаанд харьяалагддаг байжээ. 2004 онд UBS телевиз гурван жилийн хугацаатай менежментийн гэрээг хотын захиргаатай хийсэн юм. 2007 онд Л.Балхжав UBS-ийг Улаанбаатар хотын захиргаанаас худалдан авсан гэдэг.
3. UBS телевизийн бодлогыг тун сайн авч явж, гадаад дотоод хамтын ажиллагааг сайжруулж, хоёр дахь сувгаа нээж, өөрийн мэргэжлээ гол нэвтрүүлэг болгон үзэсгчдийг татдаг түүнийг тун чиг сэргэлэн пи-арчин, захирал хэмээн ярьдаг.
4. Тэрбээр үнэхээр чадалтай аавдаа, ээждээ зориулаад дуу хийлгэх гэсэн төлбөрийн чадвартай хүмүүс байх юм бол 3000-аас 4000 ам.доллараар дуу зохиож өгдөг хэмээн ярьжээ. Харин Монголынхоо уран бүтээлчдэд үнэгүй ч дуу зохиогоод өгдөг. Ардаа продюссер, спонсортой залуухан дуучин байх юм бол маш хямдхан зохиож өгдөг гэсэн байна.
5. Л.Балхжав залуу байхдаа зохиож байсан анхны уран бүтээлүүд болох “Амин нутаг”, “Уучил”, “Хайрын дурсамж” гээд дуунууддаа бусад уран бүтээлээс илүү хайртай гэнэ. Хүн отгон хүүхэддээ арай илүү хайртай байдаг шиг сүүлийн үеийн уран бүтээлүүддээ ч хайртай аж.
6. Гуравдугаар ангидаа хөгжим бүжгийн сургуульд орж, 12 жил сураад 1979 онд морин хуурын ангийг төгсчээ. 1970-д оны үеэс буюу Хөгжим Бүжгийн Дунд сургуульд сурч байх үеэсээ эхлэн “цахилгаан” хөгжимтэй хувь заяагаа холбосон байдаг юм. Тэрээр яг л 70-д оны өрнө дахинд, мөн тухайн үеийн ЗХУ-д, бүр наашилбал БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын “бага тойргийн хүрээнд” моодонд орж байсан хэрнээ ховорхон олдоцтой “Битлз”, “Пинк лойд”, “АВВА” зэрэг хамтлаг дуучдын уран бүтээлийн хөрсөн дээр өсч хүмүүжсэн, дууг нь тоглож өссөн байна.
7. Л.Балхжав ая зохиох, хөгжимдөхөөс гадна давгүй дуучин. Залуу байхдаа “цахилгаан хөгжим”-ийн гэж ярьдаг байсан “Инээмсэглэл”, “Солонго” хамтлагт дуулж явжээ.
8. Л.Балхжав гадаад дуучны тоглолтдоо оролцуулах мода дэлгэрүүлсэн. Тэрбээр “Дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа болон бусад хамтлаг дуучдын чадал чансаагаар миний "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий", "Талын монгол айл" дуунууд хэдийнэ хил давчихсан байсан. Гадны дуучид миний дуунуудыг зөвшөөрөлгүйгээр дуулсандаа уучлал гуйж байгаатай нь ч таарсан. Тэд миний дуунуудыг дуулах, тоглолтод оролцох саналаа ирүүлсний дагуу "Миний дуунууд"-д оролцдог болсон. Зарим уран бүтээлчдийн хувьд манай телевизийн гадаад харилцаа "Загасан нүд" наадмаар дамжаад гадаадын дуучдад хүрсэн” хэмээн ярьжээ.
9. Л.Балхжав уран бүтээлийнхээ багшийг эмээ, аав хоёрыгоо гэж боддог.
10. Хөгжмийн зохиолчийн дундрашгүй авъяас удамшиж иржээ. Түүний эмээ Бадарч гэж хүн дуурийн театрт дуулдаг байсан байна. Аав нь тээврийн жолооч хүн байсан ч ажлынхаа хажуугаар уран бүтээл туурвидаг байсан аж. Тэрбээр “Аав надад эд хөрөнгө үлдээгээгүй ч өөрийнхөө авьяасыг өвлүүлж чадсан. Аавынхаа хийж бүтээж чадаагүй, хийхээр тө¬лөвлөж байсныг нь үргэлжлүүлж явна” хэмээн ярьжээ.
11. Өдгөө өвөө болсон Л.Балхжав Улаанбаатар хотын унаган хүүхэд, зургаан дүүтэй айлын том хүү. Аав, ээж нь хоёулаа Төв аймгийн уугуул.
12. Л.Балхжавынх хоёр хүүтэй. Том нь түүнтэй адил морин хуурч мэргэжлийг эзэмшсэн.
13. Харин түүний олон жил гэрийн сайн эзэгтэй явсан эхнэрийг нь Ариунаа гэдэг. 36 жил ханилсан Ариунаагаа Л.Балхжав “Миний хурц шүүмжлэгч, дэмжигч” хэмээн тодорхойлжээ. Түүний эхнэр хүүхдэд зориулсан хөгжмийн сургалтын төв ажиллуулдаг байна.
14. Тэрбээр ханьдаа хайртай гэдгээ 1981 онд анх хэлжээ.
15. Гэргийгээ “ханиа” хэмээн дотночлон дууддаг Д.Балхжав гэргийдээ зориулж “Хайрын дээд хань” дууг зохиосон гэдэг. Л.Балхжав энэ талаар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Надад бол хамгийн сайхан бүсгүй хоёр хүүгийн маань ээж л санагддаг юм. Хажууд нь байхад хүртэл санаад л байдаг болчихдог юм билээ. Холдохын аргагүй миний сэтгэлийн аргамжаа бол миний хань юм даа. Хоёр хайр нэг нэгэндээ уусаад нэг зүрхээр хорвоог хардаг болчихдог юм биш үү. Хоёр хүүхдийнхээ ээжид зориулсан энэ дууны үг үсэг, аялгуу, хөг болгонд миний хайр шингэсэн билээ” хэмээн ярьж байсан удаатай.
16. Л.Балхжав “Миний дуунууд” уран бүтээлийн тоглолтоо өнгөрсөн 10 дугаар сард 14 дэх жилдээ зохиожээ.
17. “Миний дуунууд...Сэтгэлээр хөглөгдөн нисэн одсон шувууд минь...Хичнээн цаг хугацаа, орон зайг туулан таньд хүрч, баясал, гуниг, ухаарлын алиныг нь авчрахыг би таашгүй...” энэ түүний брэнд үг.
18. Түүний уран бүтээлийг жинхэнэ утгаар нь амилуулагчид нь манай поп-рокийн “мэргэжлийн” уран бүтээлчид юм. Тэдний тэргүүн эгнээний хамгийн түрүүнд “Хурд” хамтлаг, МУГЖ Сарантуяа, “Эмошн” хамтлаг, дуучин Сэрчмаа, МУГЖ Т. Ариунаа, МУГЖ С.Жавхлан, “Чингис хаан”, “Харанга” хамтлаг гээд түүний дууг дуулаагүй, хөгжмийн зохиолч Л. Балхжавтай хамтарч ажиллаагүй хамтлаг, дуучид ховор гэдэг.
19. Л.Балхжав хайртай гэдэг үгийг хэнд анх хэлсэн бэ? Гэсэн асуултад “1978 онд уран бүтээлээрээ эх орондоо хайртай гэдгээ хэлсэн юм байна. “Амин нутаг” дуугаараа хүү чинь эх орондоо хайртай шүү гэдгээ илэрхийлсэн. Хүүхэд төрөөд л ээж аавыгаа хайрлаж эхэлдэг. Тэгэхээр эцэг эхдээ хайртай гэдгээ анх 1959 онд хэлжээ дээ би” хэмээн хариулжээ.
20. Нэг үеийн нас ойр болохоор Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар хоёртой гар нийлж, ихэнх дууны шүлгийг нь бичсэн байдаг.
21. Л.Балхжав дууныхаа санааг гаргачихвал хөгжмийн зохиол дээрээ долоо хоног орчим ажилладаг.
22. Түүний уран бүтээл зөвхөн дууны хувьд 1000 дөхөж байгаа. Хөгжмийн бүтээлийн хувьд ч нэлээд олон болсон байна. Өнгөрсөн хугацаанд арван цомог гаргаж. Мөн тэр хэмжээгээр цомогт ороогүй дуунууд ч байгаа аж.
23. Л.Балхжавын уран бүтээлийг хамгийн дээд талд нь нэг бүсгүй 5000 ам.доллароор үнэлж, найз залуудаа дуу зохиолгож өгч байжээ. Гэхдээ тэрбээр захиалгаар бүтээл туурвих дургүй бөгөөд дууны 90 хувь нь захиалгагүй бүтсэн аж.
24. Төгөлдөр хуур, морин хуур, цахилгаан хөгжмийг гайхалтай дарж, хөгжим зохиож, дуу дуулж, бизнес удирдана гэдэг тун ч их авъяас, чадвар шүү.

Сэтгэгдэл (20)