Монгол улсын иргэншлээ сэргээх хүсэлт тавиад байгаа буудлагын спортын мастер Д.Мөнхбаяр удахгүй эх орондоо ирэх сураг гараад байна. Олон жил Герман улсын өмнөөс дэлхийн тэмцээнүүдэд оролцож амжилттай яваа түүний тухай 24 баримтыг хүргэе.
1. Д.Мөнхбаярын намтар Герман болон Австри улсын урлаг соёл, улс төр, нийгэм, эдийн засаг болон спортод өндөр амжилт гаргасан топ эмэгтэйчүүдийн талаар нийтэлдэг “Who-is-Who” номд багтсан байдаг.
2. Тэрбээр 1969 оны 7-р сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 44 настай.
3. Одоо охинтойгоо Германы Швайнфурт хотод амьдарч байна.
4. Д.Мөнхбаяр 1992 oны Барселоны Олимпийн хүрэл медаль хүртэж монгол эмэгтэйчүүдээс анх удаа олимпийн медальтан болж байлаа.
5. 1998 онд Испани улсын Барселона хотод зохиогдсон буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож 10 метрийн хийн гар бууны дасгалд хувийн дүнгээр алтан медаль, багаараа хүрэл медаль авсан.
6. Д.Мөнхбаяр 2000 оны Сиднейн олимпт оролцсоныхоо дараа Герман руу нүүсэн бөгөөд 2002 онд Германы иргэншилтэй болсон юм.
7. Яагаад иргэншлээ солих болсон тухайгаа “Би охиныхоо ирээдүйн төлөө Монголын иргэншлээсээ татгалзахаас аргагүй болсон. Өөрөө герман, охин маань монгол болчихоод байсан учраас асуудал их үүссэн. “Монголынхоо иргэншлээс татгалзахад үнэхээр хэцүү байсан. Паспортоо хураалгахад үнэхээр эвгүй санагдсан. Монгол Улс хоёр улсын иргэншлийг хүлээж авч болдоггүй юм байх даа гэж би хааяа боддог юм. Гэхдээ Германы иргэн ч гэсэн би монгол хүн хэвээрээ л дуусна” гэж байв.
8. 2008 оны Бээжингийн Олимпод харин Германы тамирчны хувьд оролцон 25 метрийн спорт гар бууны дасгалд мөн хүрэл медаль хүртжээ. Энэ нь Герман улсаас олимпын гар бууны төрөлд авсан анхны медал юм. Харин энэ үед О.Гүндэгмаа Монгол Улсад мөнгөн медаль авчирсан билээ.
9. 2002 оны буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Германы нэрийн өмнөөс оролцон 25 метрийн спорт гар бууны дасгалд мөн алтан медаль авсан.
10. Анх Герман улсын нэрийн өмнөөс тэмцээнд ороход түүнд эвгүй санагдаж байснаа дурсчээ. “Герман” гэж томоор бичсэн бас төрийн далбаатай өмсгөлийг нь өмсөнө гэхээр нэг л эвгүй санагдаад, мөн тэр өмсгөл нь томдоод байсан учраас өмсөхөөс татгалзаж, ямар ч бичиггүй бэлтгэлийн хувцастай тэмцээндээ оролцсон байна.
11. Герман улсын иргэн болох үед нь түүний ганц эгч нь мөн Германд амьдарч байв. Түүнийг герман дасгалжуулагчаа дагаад явлаа гэж хэл ам гарч байлаа.
12. Тэрбээр Германы армийн харъяанд байдаг. “Армийн дэлхийн тоглолт” тэмцээнд ороод түрүүлжээ.
13. Олимпод оролцохоосоо өмнө Германы Ерөнхийлөгч өөрийн гарын үсгээ зурж өгдөг “Алдрын мөнгөн лаврын навч”/Silbernes Loorbeerlatt/ гэдэг шагнал хүртсэн. Олимпод медаль авсныхаа дараа хоёр дахь удаагаа дээрх шагналыг авчээ.
14. Тамирчин бүсгүйн анхны нөхөр нь волейболын мастер, “Уурхайчин” багийн дасгалжуулагч Баярсайхан. Цагтаа спортын сайхан хосуудын нэгд тооцогдож, олны харааг булааж явсан тэд дундаасаа нэг охинтой болсон юм.
15. Есдүгээр ангид байхдаа цэрэгжилтийн хичээлийн хөтөлбөрийн дагуу буудлагын клуб дээр очиж гурван сум тавих хэрэгтэй болжээ. Гурван удаа буудахдаа бүгдийг оносон тул дараа нь сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд орсноор энэ спортод хөл тавьсан байна. Сагс, волейболоор хичээллэх сонирхолтой байсан ч багш нар дугуйландаа авдаггүй байжээ.
16. Д.Мөнхбаярыг буудлагын спортоор хичээллэж байх ид үе буюу 1990-ээд оны үед тамирчид гадагшаа явахын тулд өөрсдөө мөнгө олдог байжээ. Тэрбээр багийн гишүүдийнхээ хамт уулнаас бугын эвэр түүж зардлаа олдог байв.
17. УИХ-ын гишүүн Х.Баттулга түүний тухай “Тамирчиддаа анхаарахгүй бол буудлагын Д.Мөнхбаярын бэлэн жишээ давтагдахыг үгүйсгэхгүй. Даян дэлхийн эв нэгдлийн наадам болсон олимпоос хүрэл медаль аваад ирсэн, тухайн үед төр, засаг нь талархлын хэдэн үгнээс өөрөөр тоогоогүй. Өнөөдөр тэр хүн иргэншлээ солиод өөр улсын нэр дээр дахиад хүрэл медаль авлаа” гэж байв.
18. Тэрбээр “Би Монгол Улсынхаа нэрийг дэлхий, олимпын дэвжээнд олон удаа гаргасан. Дэлхийн хэмжээний олон ч тэмцээнд Монголын Мөнхбаяр гээд дуудуулж явсан. Тийм болохоор би иргэнийхээ үүргийг хангалттай биелүүлсэн гэж боддог. Намайг зарим нь “урвагч” гэх нь холгүй муулж байсан үе бий. Тэр хүмүүс өөрсдөө Монголынхоо төлөө юу хийж, эх орныхоо нэрийг яаж гаргасан юм бол гэж асуумаар санагдаж, гомдох үе хааяа гардаг” гэжээ.
19. Хэрвээ Д.Мөнхбаяр Монгол улсын өмнөөс тэмцээнд оролцдог байсан бол сар бүр 8 сая төгрөгийн урамшуулал авахаар байлаа. Ядаж Монголын нэрийн өмнөөс оролцсон олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медалийнх нь төлөө дөрвөн сая төгрөгийн цалин оногдох ёстой байв.
20. Тэрбээр Бээжингийн олимпод өмссөн өмсгөл, дуу намсгагч чихэвч, 2010 оны Мюнхений дэлхийн аваргад амжилттай оролцох үедээ өмсч байсан хувийн дугаартай өмсгөл зэрэг нь зэргээ Германы муейд өгчээ.
21. Д.Мөнхбаяр Герман нөхрөөсөө салсан бөгөөд монгол залуутай амьдралаа эхлүүлж буй гэх мэдээлэл гараад байгаа юм.
22. Тэрбээр “Википедиа” сайтад намтар нь бичигдсэн Монголын алдартай эмэгтэйчүүдийн нэг билээ.
23. Германы иргэн болсон ч “Макс” группийн 20 жилийн ойн нэрэмжит “Макс трофи” буудлагын тэмцээнд ирж оролцож байлаа.
24. Тэрбээр Монгол улсын иргэн болох хүсэлтээ энэ сард албан ёсоор тавиад байна.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (121)