

1. Бага дунд орлоготой иргэдийн хүсэн хүлээж байсан найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар оруулж баталсан.
2. Энэ хүрээнд Монгол банк арилжааны банкуудад ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг байршуулж, гэрээнд гарын үсэг зураад байгаа.
3. Жилийн найман хувийн хүүтэй зээлийг өчигдрөөс арилжааны 14 банкаар дамжуулан олгож эхэлсэн.
4. Уг заалтийг олгох банкуудыг танилцуулбал “ХААН”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хадгаламж”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл”, “Капитрон”, “Кредит”, “Улаанбаатар хотын банк”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингэс хаан банк”, “Төрийн банк” зэрэг юм.
5. Эдгээр банкууд Төв банк, Засгийн газартай байгуулсан гэрээ ёсоор иргэдэд чирэгдэл учруулахгүй, зээлийн ерөнхий журмыг гажуулахгүй байх үүргийг хүлээжээ.
6. Мөн зээл авахыг хүссэн иргэд, орон сууцны нийлүүлэлт хэвийн байсан цагт эх үүсвэр дутагдах асуудал гарахгүй гэдгийг Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлсэн. Өөрөөр хэлбэл, Иргэд сонголтоо хийгээд ямар компаниас, хэдэн мкв талбайтай орон сууц авахаа шийдээд банктай гэрээ байгуулах нь.

8. Үүнээс гадна “Төрийн банк”-нд зургаан хувийн хүүтэй зээлийн материал бүрдүүлж өгсөн иргэдийн хүсэлтийг харгалзан, нэн даруй хянаж үзэхээр болсон билээ.
9. Энэхүү орон сууцны зээлд дунд буюу дундаас дээш орлоготой иргэд хамрагдах боломжтой. 80 мкв-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтанд орсон болон одоо ашиглаж байгаа хуучин орон сууцнаас иргэд сонголтоо хийх болж байгаа юм байна.
10. Иргэд орон сууцаа сонгоод 20 хүртэлх жилийн хугацаатай, жилийн найм дээр нэмэх, хасах нэг хувийн хүүтэй зээлээр худалдаж авах аж.
11. Энэ удаагийн зээлд хүмүүс 10-30 хувийн урьдчилгаа төлбөр төлөөд хамрагдах боломжтой гэсэн мэдээллийг авсан байгаа. Гэвч 10 хувийн урьдчилгаа гэж одоогоор байхгүй бөгөөд үүнийг ирэх намраас чуулганаар авч хэлэлцэх аж.
12. Банкууд өөрсдөө эрсдлээ дааж буй учир дотоод журмаараа эл урьдчилгаа төлөх асуудлыг зохицуулж байгаа юм. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк 40 хувийн урьдчилгаатайгаар 8 хувийн зээлэнд хамруулах болзолтой байна.

14. Тэгэхээр урьдчилгаа мөнгө бас л өндөр учир иргэдийн хүсэн хүлээсэн хөтөлбөр биш болж таарч байгаа юм.
15. Адаглаад өчигдрөөс хэрэгжсэн энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн цуваа банкуудад тасрахгүй байх гэж таамаглаж байсан ч маш бага хүмүүс 8 хувийн хүүтэй байрны талаар асууж лавлахаар ирж байгааг банкны ажилчид дурьдаж байв.
16. Мөн залуучууд энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсч байсан ч ёстой л “залуу хүмүүсийн хувьд байр мөрөөдөл” гэгчээр урьдчилгаа төлбөр өндөр байгаагаас болж 8 хувийн хүүтэй байрны талаар их л ам муутай байгаа гэдгийг иргэд хэлж байв.
17. Иргэд сарынхаа орлогыг тооцоолж, банкаар баталгаажуулснаар хэдэн мкв талбайтай орон сууц авах боломжтой вэ гэдгээ шийдэх юм.
18. Журмаар сард төлөх зээлийн хэмжээ нь өмнөх сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байх шаардлага тавигдсан билээ.
19. Хувиараа ажил хийдэг, бизнес эрхэлдэг хүмүүс орлогоо нотлох ёстой юм. Өөрөөр хэлбэл ажил эрхлэлтийн байдал, бараа бүтээгдэхүүний борлуулалт, орлого зэргээ банканд нотолно.
20. Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох, иргэдийг орон сууцжуулах зорилгоор эл журмыг баталсан.
21. Гэвч багаар бодоход 13.5 сая төгрөггүй иргэд эл төсөлд хамрагдах ямар ч боломжгүй юм.

23. Цалингийн орлоготой зээл хүсэгч бол НДД-ийн хуулбал Албан тушаалын тэмдэглэлийн хамт хуулбарлах, Байгууллагаас цалингийн тодорхойлолтыг албан тушаал, ажилласан жилийн хамт тодорхойлсон албан бичиг, Хийснээрээ цалинждаг, улирлын чанартай ажилтай тохиолдолд цалингийн тогтвортой байдлыг батлах баримт, нэмэгдэл хөлс, илүү хөлс, шагнал, урамшууллын нотлох баримт, хөдөлмөрийн болон бусад гэрээ, ажлын үнэмлэхний хуулбал, цалингийн картын дансны хуулга зэргийг бүрдүүлнэ.
24. Харин хувиараа бизнес эрхэлдэг зээл хүсэгч бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, холбогдох байгууллагын зөвшөөрөл, холбогдох гэрээ, сүүлийн нэг жилийн болон татварын албанд тодорхойлсон орлогын тайлан, бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагын тооцоо, бараа материалын үлдэгдлийн тайлан, хар дэвтэр, дансны хуулга, "хуулийн этгээдтэй тохиолдолд" ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох баримт материал, бизнесийн үйл ажиллагаа болон орлогоос хамааран бусад шаардлагатай нэмэлт баримт бичгийг бэлдэх нь.
24tsag.mn
Сэтгэгдэл (123)