Нохойн битүү туурай, ногоон
хурганы арьс, найрка, водка, эм тан, эмс хүүхэн, нохой гахай бүгд байдаг
“Нэг цэгийн мянган үйлчилгээ” цогцолсон “Нарантуул” захын 24 баримтыг
хүргэж байна.

1.
Нарантуул зах өдөр бүр өглөөний 10 цагаас оройн 20 цаг хүртэл
ажилладаг. Харин ганцхан Мягмар гаригт амардаг. Энэ хуваарь нь 2012 оны
гуравдугаар сарын 26-наас өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа юм.
2. Тус захын түрээс өнгөрсөн 8 сарын 1-нээс эхлэн нэмэгдсэн. Үүнийг наймаачид тун ч дургүй хүлээж авсан юм. Тэд өмнө нь лангууны түрээс гэж сарын 35000 төгрөг төлдөг байсан бол одоо 50000 төгрөг төлдөг аж.
3. “Нарантуул” дээр худалдаа эрхэлдэг худалдаачдын 11.2 хувь нь нийгмийн даатгалд шимтгэл төлдөг аж. Тус зах дээр 20 жил хоол хийж амьжиргаагаа залгуулсан хүнээс эхлээд ширхгийн тамхи, бохь зарж амьдарсан хэдэн зуун иргэн ч байдаг байна.
4. “Нарантуул зах”-ыг Ш.Сайхансамбуу гэх хүнтэй нэвт холбоотой гэж үздэг. Учир нь Ш.Сайхансамбууг уг захын эзэн гэдгийг монголчууд бүгд мэднэ. “Нарантуул” гэх нэрийг түүний хоёр хүүхдийн нэр ч гэж хүмүүс ярьдаг.
5. 1992 онд Л.Энэбишээр толгойлуулсан Засгийн газрын өмч хувьчлалын комисс байгуулагдаж хувьчлал эхлэв. 1995 оны 9-р сард зах хувьчлагдахаар болж төсөл шалгаруулах тендер зарлагджээ. Тендерт 11 компани оролцож төслөө өгсөнөөс хоёр компани шалгаран үлдэж дуудлага худалдаанд оролцох эрх авлаа. 30 саяас эхлэж дуудагдсан Бараан зах 49 саяын үнэ хүрч Ш.Сайхансамбуугийн мэдэлд очсон байна. Өөрт байсан 30 илүү сая төгрөгөн дээрээ банкнаас авсан 15 саяын зээлээ нэмээд Нарантуулыг Ш.Сайхансамбуу өөрийн болгожээ. Тухайн үед “Нарантуул” зах “Дэнжийн 1000”-д байрлаж байлаа.
6. Замын хөдлөгөөнийг сааруулахыг үүрэгдсэн хотын даргын тушаалаар “Нарантуул” захаа одоогийн байршил дээр нь авчирчээ. 16 га газрын зөвшөөрөл авч уг газраа тойруулан анх 100 гаруй сая төгрөгөөр бетонон хашаа босгосон байна. Мөн энэ газарт дулаан, бохир, цэвэр усны шугамуудад холбосон байна.
7. Маш олон саад бэрхшээлийг давсны хүчинд Ш.Сайхансамбуу 1999 оны 8-р сарын сүүлчээр “Нарантуул” захаа бүрэн барьж дуусаж ашиглалтад оруулсан түүхтэй.
8. Өдгөө “Нарантуул” зах дээр 100 мянга гаруй хүн тогтмол худалдаа эрхэлж, жилдээ 3.5 тэрбум төгрөгний татвар улсад тушаадаг байна.
9. Уг захын талаар хүмүүс ам амандаа янз бүрийн тоо хэлдэг. Бие засах газраасаа л өдөрт сая , машины хураамжаас саяыг олдог гэдэг ч бодит байдал дээрээ энэ нь худал зүйл гэж Ш.Сайхансамбуу ярьжээ. Тэрээр үйлчилгээний газруудаа түрээслүүлсэн гэнэ.
10. Цагаан сар, шинэ жил, Улсын баяр наадам, хичээлийн шинэ жилийн өдөрт тус захаар хоёр зуун мянган хүн үйлчлүүлдэг гэсэн баримжаа тоо байдаг байна. Харин жирийн өдрүүдэд 60-70 мянган хүн орж гардаг байна.
11. “Нарантуул”-ыг найрканы эх орон гэдэг. Үйлдвэрлэгч, хэрэглэгч аль аль нь цэцэглэн хөгжсөн. Мөн захын эргэн тойронд байдаг гэр хорооллын айлууд нь Нарантуул захын агуулахын үүргийг гүйцэтгэдэг аж.
12. Нарантуул зах албан бус зорчигч тээврийн газар. Өдөрт тус зах руу 600 гаруй микро автобус явдаг. 21 аймаг руу явах машинууд ч мөн байна.
13. Худалдаа эрхлэгчдийн 80 гаруй хувийг бүсгүйчүүд эзэлдэг.
14. Захын гадна цемент дээр хуучин бараа зардаг хүмүүс талбайн түрээс гэж өвөлдөө 7500, дулаарахаар 13500 төгрөг төлдөг байна.
15. Захыг тойрсон түүхий эдийн захууд нь архичид болон орон гэргүй хүмүүсийг татдаг гэнэ. Түүнээс гадна тус захын эргэн тойронд архины бөөний худалдааны төвүүд их бий. Тиймээс ч энэ зах дээр бидний нэрлэдэгээр "бөбөчид" бараг л амьдардаг.
16. Тус зах дээр Хаан, Хас, Хадгаламж, Голомт, Капитал гээд бүхий л банкны салбар ажилладаг.
17. Нарантуул захад 52 цайны газар үйл ажиллагаагаа явуулдаг. Мэргэжлийн хяналтын хийсэн шалгалтад тус захад хамгийн их зөрчилтэй хэсэг нь цайны газрууд байжээ. Цахилгаан ашиглалтын аюулгүй байдал болоод хийн зуухны хэрэглээ зэрэг нь шаардлага хангахгүй, цахилгаан залгуур буюу разетканы хаалтгүйгээр нэг утаснаас олон залгуур салаалж, цахилгаанд хэт ачаалал өгч байгаа зэрэг зөрчил илэрсэн аж.
18. Зүүн, урд, хойд талаар нь нэвтэрч болох хаалгатай.
19. “Нарантуул” захын баруун урд уулзвараар урагш төмөр замын гармаар давж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замтай холбогдсон шинэ зам Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг 13 хувиар бууруулдаг гэсэн судалгаа бий.
20. “Нарантуул зах” дээр хамгийн үнэтэй хөөрөг нь 50 сая төгрөгийн үнэтэй байдаг.
21. Улаанбаатар хотод 700 гаруй халаасны хулгайч байдаг гэсэн албан бус тоо байна. Үүний ихэнхи нь Нарантуул дээр ажилдаг гэсэн судалгаа байдаг ажээ.
22. Тус захад цагдаагийн 23 албан хаагч ажилладаг. Хэвийн нөхцөлд дөрвөн офицер 13 цагдаа ажилладаг байна.
23. Зах дотор 3000-аар үйлчлэх “бяцхан” такси сэргэлэн “жолооч”, мөнгө олох хуушуураасаа илүүчлэх эмээ, хүнийг дугаарлаж үздэггүй гутлын худалдаачин, олон хүнтэй захаас өөрийнхөө найзыг олсон сонин зардаг охин, ядарсан нэгнээ хамгаалах залуус, хүн хүнээрээ дутдагыг ойлгосон мах зарах эр, хал нь гаднаа хайр нь дотроо “квасс”-ны бүсгүй гээд амьдралын олон өнгийг энэ л захын дөрвөлжин хашаанаас олж харна.
24. Тус захын урд талд "Дүнжингарав" ОУ-ын худалдааны төв ашиглалтад орсон нь "Нарантуул" зах нь наймаачид болон, үйлчлүүлэгчидээ их, бага хэмжээгээр алдахад хүргэж байна хэмээн хүмүүс ярьж байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (5)