Ирэх амралтын өдөр буюу энэ сарын 18-нд Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын заагт оршдог дархан цаазат “Хөгнө хан” уулын тахилга наадам хоёр дахь жилдээ болох гэж байна. Энэ барилдааныг аймгийн арслан А.Отгонбаатар санаачилж байсан бол энэ жил Рашаант сумын харьяат “Булганхангайн хүчтэн” дэвжээний бөх, “Төгс-Алтай” компаний захирал, аймгийн начин Н.Тулга ивээн тэтгэх талаар зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм. Тус тахилга наадамд улс аймгийн алдар цолтой 64 бөх зодоглох аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)