Өчигдөр орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сайд Х.Баттулга хоёрын жиргээ интернэт орчинд ихээхэн шуугиан дэгдээлээ. Энэ хоёр эрхэм зориуд ингэж харилцсан уу эсвэл үнэхээр харилцаа нь хүйтэрч эхэлсэн үү гэдэг “нууцыг” тайлахад эрт байна. Уг нь энэ хоёр улс төрч МоАХ-ын фраkцад харьяалагдаж явсан цаг саяхан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сайд Х.Баттулга хоёрын харилцааг хөндлөнгөөс харж суусан хүмүүс “загнуулж сурсан байна шүү”, “дахиад жаахан цааш нь үргэлжлүүлээч”, “жиргээг сонирхолтой болголоо” гэх мэтээр “шордсон” ч гэсэн аль аль нь хэсэг хугацааны дараа сураггүй гарч одсон. Харин хэн хэнд нь хандсан олон асуулт үлдсэн. Аль нь ч хариулаагүй юм. Ингээд дуулиант жиргээг нэмэр хачиргүй бүрэн эхээр нь хүргэж байна.
Сэтгэгдэл (30)