Мухтар
Кент бол турк гаралтай америк бизнесмэн. Сонингийн тасархайнаас
Кока-Кола компанийн ажлын зарыг олж уншин тус компанид түгээгчийн ажилд
орсон нэгэн. Хүн хөдөлмөрлөж чадвал юунд ч хүрч чадахыг харуулсан тод
жишээ бол яах аргагүй энэ хүн. Түгээгчээр ажиллаж байхдаа бараа түгээлт,
маркетинг болон логистикийн системийг бие даан судалж, 1985 онд Турк
дэх Кока-Кола компанийн ерөнхий менежерийн албан тушаалд томилогдсон аж.
1989-1995 он хүртэл тэрбээр тус компанийн зүүн европын 23 орныг
хариуцсан Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Ингээд 1995 онд бодлого
хариуцсан захирлаар томилогдсоноос хойш хоёр жилийн дотор компанийн
жилийн орлого 50 хувиар нэмэгдсэн байна. Түүний санаачлагаар Кока-Кола
ундаа Хятадын зах зээлд орж ирсэн гэдэг. Түүнд зориулж Кока-Кола компани
шинэ албан тушаал хүртэл зохиосон байна. Энэ нь олон улсын үйл
ажиллагааг хариуцсан ерөнхийлөгч юм. Тэрбээр 2005 оноос уг албан тушаалд
ажиллаж байгаад 2008 онд Кока-Кола компанийн гүйцэтгэх захирал болсон
байна. Мухтар тэр жилдээ 20 сая долларын ашигтай ажиллажээ. Ингээд
дэлхийн хамгийн олон үйлчлүүлэгчтэй, давтагдашгүй таашаал өгдөг ундааны
эзэн ноён Мухтар Кенттэй rt.com-ийнхон ярилцсаныг сонирхуулъя.
Б.Билэгт
Мухтар Кент бол турк гаралтай америк бизнесмэн. Сонингийн тасархайнаас Кока-Кола компанийн ажлын зарыг олж уншин тус компанид түгээгчийн ажилд орсон нэгэн. Хүн хөдөлмөрлөж чадвал юунд ч хүрч чадахыг харуулсан тод жишээ бол яах аргагүй энэ хүн. Түгээгчээр ажиллаж байхдаа бараа түгээлт, маркетинг болон логистикийн системийг бие даан судалж, 1985 онд Турк дэх Кока-Кола компанийн ерөнхий менежерийн албан тушаалд томилогдсон аж. 1989-1995 он хүртэл тэрбээр тус компанийн зүүн европын 23 орныг хариуцсан Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Ингээд 1995 онд бодлого хариуцсан захирлаар томилогдсоноос хойш хоёр жилийн дотор компанийн жилийн орлого 50 хувиар нэмэгдсэн байна. Түүний санаачлагаар Кока-Кола ундаа Хятадын зах зээлд орж ирсэн гэдэг. Түүнд зориулж Кока-Кола компани шинэ албан тушаал хүртэл зохиосон байна. Энэ нь олон улсын үйл ажиллагааг хариуцсан ерөнхийлөгч юм. Тэрбээр 2005 оноос уг албан тушаалд ажиллаж байгаад 2008 онд Кока-Кола компанийн гүйцэтгэх захирал болсон байна. Мухтар тэр жилдээ 20 сая долларын ашигтай ажиллажээ. Ингээд дэлхийн хамгийн олон үйлчлүүлэгчтэй, давтагдашгүй таашаал өгдөг ундааны эзэн ноён Мухтар Кенттэй rt.com-ийнхон ярилцсаныг сонирхуулъя.
-Дэлхийн эдийн засгийн хямрал танай компанид хэрхэн туссан бэ?
-Манай компани дэлхий даяар нийт дөрвөн тэрбум үйлчлүүлэгчтэй. Түүнчлэн манай бараа бүтээгдэхүүн боломжийн үнээр худалдаалагддагаас гадна өдөр тутмын хэрэгцээ болсон хүнс учраас манай компанид туссан хохирол бусад салбарынхны хажууд өчүүхэн. Тиймээс бидний бизнес өнөөдөр ч, маргааш ч хамгийн ашигтай нь байх болов уу. Бид эдийн засгийн хямралын үеэр компанийн ашиг орлогыг тогтвортой өсгөх бодлогоо хэрэгжүүлсээр ирсэн. Энэ нь цаашдаа удаан хугацааны туршид өссөн дүнтэй гарах болно гэдгийг дуулгахад таатай байна. Манай компанийн стратеги, тактикийн бодлогыг боловсруулах баг болон дэлхийд танигдсан 500 гаруй бүтээгдэхүүн маань биднийг гудамжинд гаргачихгүй байх гэдэгт би итгэдэг.
-Тэгэхээр эдийн засгийн хямралаар алдсан хохирлоо нөхөж чадсан гэсэн үг үү?
-Миний бодлоор хохирлөө нөхөхөд нэлээд удаан хугацаа шаардагдана. Хохирлын хэмжээ их байгаадаа бус, дэлхийн эдийн засаг тогтворжихоос бүх зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл эдийн засаг тогтворжиж байгаагийн илрэл хэмээгддэг үл хөдлөх хөрөнгийн зах зээл тогтворжих үед хэрэглэгчийн худалдан авах чадвар сайжирдаг. Үүнтэй уялдаад хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа кока-колаг худалдан авах нь улам олшрох болно гэж бид үзэж байгаа. Бид дахин хямрал болоход давж гарах бүх бэлтгэлээ базаасан гэж хэлж болно.
-Хямралын үед шинийг санаачлах нь хэр өгөөжтэй вэ?
-Би 1990-ээд оны үеийг интернэтийн хувьсгал тодорхойлж, өнгөрсөн арван жилийг биотехнологи тодорхойлсон бол шинэ санаа ирэх арван жилийг тодорхойлно гэдэгт итгэдэг. Манай компанийн хувьд ирэх арван жилд шинэ бүтээгдэхүүн, боодол баглааны санаа оноог зөвхөн АНУ-д бус дэлхий даяар дэмжиж ажиллах болно. Манай компанид шинийг санаачлах бүхэл бүтэн ажлын хэсэг ажилладаг. Тэгэхдээ зөвхөн АНУ дахь салбарт байдаг юм биш. Би сая Хятад, Мексик болон Бразил дахь салбар компаниуддаа ийм төрлийн ажлын хэсэг байгууллаа. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн шинэ санааг тухайн орон нутагт нь зохицолдуулан хэрэгжүүлэхийг зорьдог. Хямралтай ч бай үгүй ч бай шинэ санаа хэрхэн хэрэгжихээс бүх зүйл шалтгаалдаг юм шүү дээ.
-Кока-Кола хэмээх нүсэр компанийн удирдлагын хувьд ямар шинэ санаа сэдэв?
-Бид шинэ санаа гэдгийг үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ, шаардлагыг мэдэрч, тэдний сэтгэлийг татах аливаа бизнесийн элемент гэж ойлгодог. Үүнийгээ ч сайн ухамсарладаг учир олон жилийн турш манай компани үргэлж нэгдүгээрт байсан гэж боддог шүү. Энэ жил дэлхий даяар өдөр бүр 50 тэрбум ундаа хэрэглэгдэнэ гэснээс 1.6 тэрбум нь кока-кола байх тооцоо бий. Тэгэхээр бидэнд цаана нь 48 тэрбумыг өөрийн болгох зах зээлийн өрсөлдөөний талбар байгаа биз. Үүнээс л манай компанийн орлого өснө гэж бардам хэлж чадаж байгаа юм шүү дээ. Кока-Кола сүлжээ дэлхий даяар 2600 гаруй албан ёсны дистрибютертэй боллоо. Манай компанид ажилладаг 12 мянган хүн байна. Тиймээс ийм том компанийг удирдана гэдэг тийм ч амар зүйл биш. Би өдөр бүр шинэ ном уншдаг. Өөртөө хэрэгтэй гэх үүднээс бус надад итгэж найдаж буй 12 мянган ажилтныхаа төлөө юм шүү дээ.
-Та 1978 оноос тус компанийн төлөө зүтгэсээр ирсэн. Та анх ажилд орохдоо Кока-колад ингээд 30 гаруй жил ажиллачихна гэж бодож байв уу?
-Би анх борлуулагч, түгээгчээр ажиллаж байлаа. Тэр үед хааяа шантрах мөч тохиолддог л байсан. Заримдаа өөр ажилд ормоор ч үе байдаг байлаа. Гэхдээ би тэр бүхэнд бууж өгөлгүй, тууштай байж өдий хэмжээнд хүрснээрээ өөрөөрөө бахархдаг. Хэрвээ би өөрийгөө зоригжуулж, энэ бүхнийг хийгээгүй бол өдийд би хэн ч биш байж ч болох байсан шүү дээ. Тиймээс би энэ компанид үнэхээр баярлаж явдаг.
-Та Кока-кола ундааны юугаар нь бахархдаг вэ?
-Бид нийгмийн бүх давхарга, орлогын хэмжээг хамааралгүй дэлхийн бүх насны хүмүүст хамгийн хямд үнээр дээд зэрэглэлийн амтыг санал болгодог. Үүгээр бахархахгүй байхын аргагүй. Манай компани 120 гаруй жил оршин тогтнохдоо дэлхийн хамгийн сайн танигдсан брэнд болж чадсан гэдгийг 80 настай буурлаас найман настай балчир хүртэл батална. Түүнээс гадна үйлчлүүлэгчид манай бүтээгдэхүүнд хэзээ ч эргэлздэггүй шүү дээ.
-Таны араар ажилтнууд тань бизнесийн шинэ санааг дэмжих хэлтсийн ажилтан гэж ярьдаг нь сонирхолтой санагдлаа?
-Тэр чинь би шүү дээ. Би захирал, дарга энэ тэр гэж дуудуулахаасаа илүүтэй ажилтан гэж хэлүүлэх дуртай. Дарга хүн хамт олноосоо албан тушаал хэмээх хашлагаар өөрийгөө хаах хэрэггүй байдаг юм. Үүнээс хэн ашиг хожих вэ. Хэн ч биш шүү дээ. Харин ч бүгд хохирно. Ер нь би нэг их даргархаад байдаг хүн биш.