Өмнөд Африкийн Стилфонтейн уурхайд томоохон осол болж 100 гаруй хүний амь газар дор эндэв. Улмаар тус улсын засгийн газар энэ долоо хоногт уурхай нурангаас 78 хүний цогцсыг гаргаж аваад байна.
Уг аймшигт ослын дараа хууль бус олборлолтыг зогсоож, газар доор буй хүмүүсийн хувь заяаг дэнслэх хатуухан шалгууртай тулгарлаа.
Шүүхээс нурангид дарагдсан уурхайчдыг аврах тушаал гаргасны дараа аврагчид лхагва гарагт амьд үлдсэн хүмүүсийг гурав дахь өдрөө эрэн хайв. Цагдаагийн төлөөлөгч лхагва гаргийн үдээс хойш 166 хүнийг эсэн мэнд аварсан гэж мэдэгдээд бусад 100 гаруй хүн газар доор байхдаа өлсөж, хүчил төрөгчийн дутагдалд орон нас барсан гэж үзэж буйгаа мэдэгдэв.
Өмнөд Африкийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо (SAFTU) Йоханнесбург хотоос баруун өмнө зүгт 97 миль (156 км) зайд орших Стилфонтейн уурхайд амиа алдагсдын талд бат зогсож буй. Тэд уг үйл явдлыг "аллага" хэмэн үзэж буйгаа мэдэгдэв.
Үйлдвэрчний эвлэлийн мэдэгдэлд “Тэдгээрийн ихэнх нь Мозамбик болон Өмнөд Африкийн бусад орноос ирсэн бичиг баримтгүй, цөхрөнгөө барсан ажилчид. Тэд төрийн санаатай, хайхрамжгүй байдлын хамгийн том золиос боллоо” гэжээ.
Л.Баяр